Ц.Элбэгдорж: Энэ чөтгөрийг устгахын тулд бид авлигын эсрэг гэрэл тусгах ёстой

A- A A+
Ц.Элбэгдорж: Энэ чөтгөрийг устгахын тулд бид авлигын эсрэг гэрэл тусгах ёстой

Авлига бол харанхуй орчинд улам ужгирдаг халдварт өвчин юм. Авлига нь нийгмийн шударга ёс, аюулгүй байдал, үнэт зүйлсийг устгадаг. Авлига итгэлт түнш, хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Авлига хүмүүсийн боломжийг хулгайлж, шударга хөдөлмөрийнх нь үр шимийг дээрэмддэг.

Энэ чөтгөрийг устгахын тулд бид авлигын эсрэг гэрэл тусгах ёстой. Хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь гэрэлд ил гарч, шударга ёсноос зугтах ёсгүй. 

Монгол Улс дөрөвхөн жилийн дотор Транспаренси Интернэйшнл байгууллагын авлигын үзүүлэлтээр 120-оос 80 дугаар байр руу ахиж чадсанд би бахархаж байна. Бидэнд одоо ч гэсэн хийх ажил их байна. Гэвч бид эх орноо цэвэрлэх ажилд ахиц дэвшил гаргаж чадсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын парламентын
чуулганд хэлсэн үгийн хэсгээс 
Страсбург, Франц. 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр