Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.06.20-26/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.06.20-26/

                                                                                              
Авлигын сургалт дуусч, суралцагчдад гэрчилгээ олгов. (2015.06.20

Гонгонк: Энэхүү магистрантын гэрчилгээ олгох авлигын сургалт тус улсад жил бүр тогтмол зохион байгуулагддаг ба тус сургалтын байгууллага 2012 онд 10 жилийн ойгоо тэмдэглэсэн байна. Анх 2003 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус байгууллага нь өнөөдөр авлигын эсрэг дэлхийд тэргүүлэгч сургалт явуулдаг байгууллагуудын нэг болоод байгаа ба тус сургалтаар дэлхий даяар авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэж буй авлигатай тэмцдэг болон хууль хэрэгжүүлэгч байгууллагууд, тэдгээр байгууллагуудын хуулийн хэлтсүүд, Засгийн газрын тохируулагч агентлагууд, нягтлан бодох бүртгэлийн болон хуулийн мэргэжилтнүүд зэрэг бүх ажилтан, албан хаагчдад авлигын эсрэг байх шаардлагатай чадавхийг бүрдүүлж өгдөг байна.

Мөн тус сургалтын нэг зорилго нь улс, орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудыг холбох ба тухайн сургалтад  хамрагдсан улс орнууд сургалтаар дамжин харилцан холбоотой ажиллаж, үндэстэн дамнасан гэмт хэргийг илрүүлэх зэрэг олон улсын хамтыг ажиллагаанд ихээхэн дэмжлэг болдог.

Тус байгууллага 2014 оны 11 дүгээр сард 12 дахь сургалтаа явуулж, төгсөлтөө хийсэн ба нийт 304 магистрантын гэрчилгээ эзэддээ очсон байна. Сургалтад Афганистан, Австрали, Австри, Бутан, Канад, Каяамын арлууд, Эквадор, Этиопи, Фижи, Гана, Гонконг, Ирак, Энэтхэг, Индонези, Итали, Йордан, Кени, Латви, Лесото, Хятад, Малави, Малайз, Мавритис, Монгол, Намиб, Нидерланд, Нигери, Пакистан, Филиппин, Рванда, Серби, Сингапур, Швейцар, Танзани, Тимор Лесте, Тунис, Уганда, Вьетнам, Замби, Зимбабве зэрэг нийт 41 улсын 82 авлигатай тэмцэх байгууллагыг төлөөлсөн ахлах мэргэжилтнүүд хамрагджээ.  

Төгсөгчдийн дийлэнх нь тухайн улсдаа авлигатай тэмцэх салбарт нөлөө бүхий өндөр албан тушаал эрхэлдэг бөгөөд эдгээр албан тушаалтнууд сургалтаар олж авсан мэдлэгээ практик дээр хэрэгжүүлж, бусад улстай харилцан холбоотой ажилласнаар дэлхий нийтээр авлига, хээл хахуультай тэмцэх боломж бүрдэх юм байна.
Эх сурвалж

Энэтхэг Улсын бохир мөнгөний зах зээл боловсролын салбарт зарцуулсан төсвөөс ч их. (2015.06.05)

Энэтхэг: Тус улсад гэмт хэрэг, авлига, татвараас зайлсхийх замаар олсон хөрөнгө, мөн улс орноосоо хууль бусаар завшсан хөрөнгө нь Энэтхэгийн боловсрол, эсхүл эрүүл мэндийн салбар дахь нийт төсвөөс давж байна гэж санхүүгийн хяналтын бүлэг болох Global Financial Integrity (GFI)-ын судалгаанд тэмдэглэсэн байна.

Ийм хууль бус хөрөнгө буюу бохир мөнгөний жилийн дундаж урсгал нь Засгийн газрын боловсрол салбарын жилийн төсвөөс бараг 120% илүү, эрүүл мэндийн зардлаас бараг 100% илүү байна гэсэн үзүүлэлт гарсан байна.
Тус тайланд дэлхийн 82 хөгжиж буй улсын бохир мөнгөний урсгалыг харьцуулж, улс орон хэдий чинээ ядуу байна, төдий чинээ их мөнгө хууль бусаар урсдаг гэдгийг олж тогтоосон байна.
Global Financial Integrity (GFI)-ын өмнөх судалгаагаар хөгжиж буй улс орнуудаас жил бүр ойролцоогоор нэг их наяд ам.долларын хөрөнгө хууль бусаар урсдаг гэдгийг тогтоосон.
Энэтхэг Улс нь 2003-аас 2012 оны хооронд ойролцоогоор 440 тэрбум ам.долларыг бохир мөнгөний урсгалд алддаг ба энэ нь жилд дунджаар 44 тэрбум ам.доллар  болж байна.
Global Financial Integrity (GFI)-ын судалгааны үр дүнгээс харахад дэлхий даяар хууль бус санхүүгийн урсгалын 80% орчим хувь нь Олон улсын аж ахуйн нэгжүүдийн үйлдсэн хуурамч зарлагын баримтнаас орж ирдэг ба Энэтхэг Улсын хувьд энэ бүрэлдэхүүн нь илүү өндөр хөгжсөн бөгөөд энэ нь ойролцоогоор 98 хувийг эзэлж байна.

Энэтхэг Улсын хувьд 2008-2012 онуудад жилийн дундаж бохир мөнгөний урсгал нь ДНБ-ий 4 хувь, худалдааны 10 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 215 хувь, нийт татварын орлогын 40 хувийг тус тус эзэлж байна гэж тайланд тэмдэглэжээ.
Авлигын мөрдлөгө явуулах хүрээгээ тогтоож, албан ёсны сонингуудад шалгалт хийхээр болов.  (2015.06.23)

БНХАУ: Тус улсын Засгийн газрын нийт 26 байгууллага, төрийн өмчит компаниуд болон  албан ёсны “People's Daily” сонин нь авлига, хээл хахуулийн мөрдөн шалгалтын дараагийн субьект болно гэж БНХАУ-ын эрх баригч Коммунист намын Авлигын хяналтын бүлгээс мэдээлсэн байна. Мөн тус улсын “China Eastern Airlines” ХХК, “Anshan Iron and Steel” ХХК,  “China Resources” ХХК, Тээврийн яам болон Үндэсний төмөр замын захиргаа зэрэг байгууллагууд багтжээ. 

БНХАУ-ын дарга Ши Жинпинг авлигын эсрэг хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээг ихээхэн дэмжиж байгаа ба “Томоохон төрийн өмчит аж ахуй нэгж болон сангүүгийн байгууллагуудыг үүнд хамруулан шалгах нь зүйтэй” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд БНХАУ-ын эрх баригч Коммунист намын Авлигын хяналтын бүлгээс эрчим хүч, цахилгаан холбоо, санхүүгийн салбарын байгууллагуудыг хамруулсан мөрдөн шалгах ажиллагааны дараа төрийн байгууллагуудын 70 гаруй албан тушаалтнуудыг албан үүргээс нь чөлөөлсөн байна.
Эх сурвалж

Авлигатай Малайз Улсын мөнгө Мельбурны зах зээлийг бусниулж байна. (2015.06.23)

Малайз: 2013 онд Колфилд дахь Монаш их сургуулийн ойролцоох энгийн таван давхар орон сууцны барилгыг маш өндөр үнээр борлуулсан явдал орон нутгийн ажиглагчдыг гайхшруулав. Тэр ч бүү хэл Мельбурны шуугиант хөрөнгийн зах зээлд IKEA-ийн аяганы шүүгээ шиг загвартай барилгыг 22.5 сая ам.доллараар зарсан нь үнэхээр үүсгэжээ.


Өнгөрсөн 8 сарын хугацаанд явагдсан “Fairfax Media”-ийн шалгалтаар Дадли хаус яагаад ийм өндөр үнэ хүрснийг тогтоохын тулд  гурван тивийг дамнасан сэжигтэй мөнгөний урсгал, шүүхийн файлууд болон аж ахуй нэгжүүдийн тайлан, тэмдэглэл зэрэгт шалгалт хийсэн байна.  Энэхүү борлуулалтаар 4.75 сая ам.долларыг халаасалсан орон нутгийн шунахай ажилтнууд болон гадаадын холбогдох эрх мэдэлтнүүд нь мөнгө угаах болон авлига, хээл хахуулийн системийн нэг хэсэг болоод байна.
Мөн эдгээр хүмүүсийн зарим нь татвараас зайлсхийдэг компаниудтай холбоотой бөгөөд эдгээр компаниуд нь мөн л тус улсын өмчийн 80 орчим сая ам.долларын худалдан авалтын ард байдаг байна.
Эх сурвалж

Авлигатай тэмцэх хорооноос авлигын эсрэг ололт, амжилтын шагнал гардуулах арга хэмжээг жил бүр зохион байгуулна. (2015.06.23)


Банконг: Тус улсын Авлигатай тэмцэх хороо нь авлигатай тэмцэх үйл ажиллагаанд идэвх зүтгэл гаргасан байгууллагуудад шагнал гардуулах арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар болжээ.
Мөн Авлигатай тэмцэх хорооноос авлигын эсрэг тэмцэх ажлыг дэмжиж ажилласан, шинэ санал, санаачилга гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагуудад чиглэсэн төслийг зохион байгуулж, 5 дахь удаагийн “Chor Sa-ad Award” шагналыг гаргуулах ажиллагаа болох гэж байгаа юм байна.
Тус улсын Авлигатай тэмцэх хорооны дарга Пантеп Кланаронгран “Авлига нь манай улсад маш ноцтой асуудал хэвээр байгаа ба энэ асуудалтай тэмцэх ажилд  хүн бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай байна. 5 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй авлигын эсрэг амжилттай авч хэрэгжүүлсэн амжилт, ололтыг үнэлэх энэхүү шагнал нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчин зүтгэлийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх зорилготой юм. Бид эдгээр байгууллагуудаар дамжуулан авлигын эсрэг бүх мессежийг олон нийтэд шууд дамжуулж чадаж байна” гэжээ. 
Энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх хорооноос авлигын эсрэг хийсэн бүтээл эсхүл, авлигын эсрэг хэрэгжүүлэх төслөө илгээснээр тус хөтөлбөрт оролцох боломжтой юм байна. Мөн шилдэг богино хэмжээний кино,  эсхүл хүүхэлдэйн киног гурван ангиллаар шалгаруулах бөгөөд үүнийг  дунд сургууль, ахлах сургууль болон олон нийтийн гэсэн 3 ангиллаар шалгаруулах гэнэ.


Эх сурвалж