Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.07.18-28/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.07.18-28/

Хятадын экс-даргын туслахад холбогдох авлигын хэрэг прокурорт шилжив

            БНХАУ. Коммунист намын гишүүн, экс даргын туслах байсан Лин Жихуа / Ling Jihua /- гийн авлигын хэрэг прокурорт шилжсэн болохыг Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлаг мэдээллээ.
Нэгэн цаг үед Хятадын дарга асан Ху Жинтао / Hu Jintao /-гийн ойрын туслах байсан түүнийг намаас хөөж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн хэмээн Синхуа агентлаг өмнө нь мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл, намын Төв хорооны мэдэгдлийг иш татан “Коммунист намын дүрэм, улс төрийн хариуцлагыг ноцтой зөрчсөн Лин Жихуад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа” гэж өнгөрөгч оны 12 дугаар сард мэдэгдэж байсан юм.
Харин түүний эсрэг үүсгэсэн хэрэг прокурорт шилжсэн гэдэг нь шүүх хурал удахгүй болж, хэрэгт буруутай болохыг нь тогтоож, хорих ял ногдуулах нь бараг л баталгаатай болсон гэсэн үг юм.
2012 оны 3 дугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод хүү нь Ferrari-гийн ослоор нас барсны дараагаас Лин Жихуагийн албан тушаал буурч эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, түүний хүүтэй хамт 2 эмэгтэй (нэг нь нүцгэн, нөгөө нь бараг хувцасгүй) байсан бөгөөд уг хэргээс хойш Хятадын интернет хэрэглэгчид намын гишүүний хүү 5 сая юань (800000 ам. доллар орчим)-аар үнэлэгдэх Ferrari машиныг эзэмшиж байгаа талаар маргаан дэгдээгээн асуулт тавьж эхэлсэн юм.
                                                                                                                                                                                 Эх сурвалж

Авлигын хэрэгт сэжиглэгдэж байсан Унгарын татварын албаны дарга огцров

            Унгар. Авлигын хэргийн улмаас АНУ-д нэвтрэх эрхээ хасуулаад байсан Унгар Улсын татварын албаны дарга огцорсон болохыг тус улсын Сангийн сайд мэдээллээ.
Сангийн сайдын хэлснээр Татварын албаны дарга Илдико Вида нь огцрох өргөдлөө 2 сарын өмнө өгсөн ба өнгөрөгч даваа гарагт үүрэг гүйцэтгэх хугацаа нь дуусгавар болсон байна. “Илдико Вида нь үндэсний татвар, гаалийн байгууллагыг удирдаж улсын төсвийн орлогын бүрдүүлэх, татварын орлогын төлөвлөгөөг биелүүлэх үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн Сангийн сайд мэдэгдсэн юм.
Авлигын хэргийн улмаас АНУ-д нэвтрэх эрхээ хасуулаад байсан 6 унгар иргэний нэг нь Илдико Вида юм. Хэдийгээр АНУ-аас нэрсийг албан ёсоор зарлаагүй ч, өнгөрөгч оны 11 дүгээр сард татварын байгууллагын ажилтнууд болон Илдико Вида нар уг жагсаалтад орсон болохоо тэрээр олон нийтэд мэдэгдэж, ямар нэг хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй хэмээн мэдэгдсэн юм.
Тус улсын татварын байгууллагатай холбогдон ажиллаж байсан АНУ-ын дипломат Андрэ Гүүдфрэнд дипломат халдашгүй байдлын улмаас 5 сая форинт (17500 ам. доллар)-той тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох ёстой гэж Илдико Видаг буруутгасан юм. Харин Унгарын Засгийн газраас уг асуудалд холбогдуулан ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй ба одоогоор гэмт хэрэгтэй холбоотой ямар ч нотолгоо, мэдээллийг Вашингтоны талаас аваагүй байгаа билээ.
                                                                                                                                                                                  Эх сурвалж

Хятадын Авлигатай тэмцэх байгууллагын дарга хатуу ял ногдуулах хэрэгтэй гэж хэлэв 

            БНХАУ. Хятад Улсын дарга Ши Зиньпин авлигын эсрэг тууштай тэмцэл явуулсаар даруй 3 жил болж байгаа бол Хятадын Коммунист намын гишүүдэд хатуу хяналт тавьж, авлигын хэрэгт холбогдвол хатуу ял ногдуулж байх хэрэгтэй гэж тус улсын авлигатай тэмцэх байгууллагын дарга хэлснийг Синхуа мэдээний агентлаг өнгөрөгч баасан гарагт уламжиллаа. Өөрөөр хэлбэл, Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны дарга Ван Цишань / Wang Qishan / “Эрх барих Коммунист намын гишүүдэд тавих сахилгын хяналт, хариуцлага хуульд зааснаас чанга байх ёстой” гэж мэдэгдсэн билээ.
Ноён Ван дарга бол Коммунист нам, Засгийн газрын түвшин дэх авлигыг устгахаар Хятадын зүгээс явуулж буй үйл ажиллагаанд Сахилгын хяналтын төв хороог тэргүүлэн оролцож байгаа хүн юм.
Хятад улсын зүгээс авлигатай тэмцэх 3 үндсэн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь улс төрийн өндөр албан тушаалтан, армийнхан, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын үйл ажиллагаанд дахь авлига болоод байгаа билээ.
                                                                                                                                                                                  Эх сурвалж

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан явдлыг шалгах хорооны бүрэн эрхийг хязгаарлахыг хүсэхгүй байна.

Катманду. Балбын нэгдсэн Вант Улсын Албан тушаалын байдлаа урвуулан ашиглсан явдлыг шалгах хорооноос Парламент болон тэргүүлэх улс төрийн намуудын удирдлагыг шинэ Үндсэн хуулийн төсөлд тус байгууллагын бүрэн эрхтэй холбоотой асуудлыг өөрчлөхгүй байхыг уриалав. Түүнчлэн комиссаруудын тоог бууруулахгүй байхыг хүссэн байна. Долоо байгаа комиссарын тоог Үндсэн хуулийн төсөлд тав байхаар тусгажээ.
                                                                                                                                                                                  Эх сурвалж

Авлигатай тэмцэх хүчин чармайлтад гар утасны апликейшн нэгдлээ.

            БНХАУ. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа улс даяар өрнөж байгаа энэ үед авлигатай тэмцэх байгууллага олон нийтийн зүгээс албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх сувгийг хялбарчлах үүднээс гар утасны апликейшн гаргасан байна. Сахилгын хяналтын төв хороо цахим хуудсаа шинэчлэн сайжруулж тус апликейшныг боловсруулжээ. Ухаалаг утасны дэлгүүрүүд болон тус байгууллагын цахим хуудсанд байгаа энэхүү апликейшныг үнэгүй татах боломжтой ба зөвхөн хятад хэл дээр байгаа юм. Хятадын коммунист намаас 2012 онд баталсан хэмнэлтийн дүрмийг зөрчигчдийн талаарх албан тушаалтнуудын мэдээллийг оруулж болох энэхүү апликейшнийг суртачилж байгаа аж. Тус апликейшний тусламжтай хоол идэх асуудлаас эхлэн төсвийн хөрөнгийг зүй бусаар ашиглах, төсвийн хөрөнгөөр гадаадад аялах, олон нийтийн тээврийн хэрэгслийн ашиглах, бэлэг авах зэрэгтэй холбоотой 11 төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх боломжтой байна. Хэрэглэгчид 5 мегабайт хүртэл багтаамжтай зураг, бичлэг, 500 ханз үэсэг бүхий мэдээлэл оруулах боломжтой байна. Мэдээлэл өгөгч нар нэргүй мэдээлэл явуулах боломжтой байна.
                                                                                                                                                                                   Эх сурвалж