Ц.Даваасүрэн: Хэдхэн албан тушаалтан өөрсдөдөө зориулсан хууль гаргаж буй юм шиг харагдахаар байна

A- A A+
Ц.Даваасүрэн: Хэдхэн албан тушаалтан өөрсдөдөө зориулсан хууль гаргаж буй юм шиг харагдахаар байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн, Р.Амаржаргал, Н.Номтойбаяр нарын гишүүн хууль санаачлагчдад асуулт тавьж, саналаа хэлсэн. Ц.Даваасүрэн “Хуулийн төсөлд олон нийт дургүйцэхээр, сэтгэл ханамжгүй хандахаар зарим нэг зүйл байна. Тухайлбал, хөрөнгө, орлогын мэдүүлэг, Авлигын эсрэг хуультай холбооотой заалтууд бий. Энэ нь нийгэмд, нийтэд улс төрийн хэдхэн албан тушаалтан өөрсдөдөө зориулсан хууль гаргаж буй юм шиг харагдахаар байна. Тиймээс уг хуулийн төслийн Авлигын эсрэг хуультай холбоотой хэсгийг хасах саналтай байна” гэв. 

“Өнөөдөр” сонин. 2015.08.07. №179 /5573/. “Татвараа шударгаар төлсөн компанийг урамшуулах санал гаргав” сурвалжлагын хэсгээс