Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдэв

A- A A+
Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдэв

Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойн баярын хурал дээр үг хэллээ. Ерөнхийлөгч прокуроруудад баяр хүргэхийн ялдамд “Прокурорын алба хашиж буй хэн бүхэн авлигачдыг авлига авахыг болиулахыг шаардах эрхтэй. Тэдний өмнө бөхөлзөх ёсгүй. Тэднийг цээрлүүлэх эрх нь, хууль нь байгаа. Тэрхүү эрхийнхээ дагуу авлигын эсрэг манаандаа үнэнч зогсохыг та бүхэнд сануулъя. ” хэмээн авлига, хээл хахуулийн эсрэг тууштай тэмцэхийг санууллаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ "Авлигачдыг цагаатгасан өдрөөс Монголын төрийн нэр хүнд харлаж байна" гэдгийг онцлон тэмдэглэв. Урьд өмнөх Өршөөлийн хуулиудыг гаргахдаа ч албан тушаалтнуудын хэрэг болоод залилангийн хэрэг, төсвийн хөрөнгөд хуруу дүрсэн хүмүүсийг уучлахгүй гэдэг дээр хатуу тохирсон гэдгийг эргэн дурсаад, энэхүү хууль бус хуульд хориг тавина гэдгээ мэдэгдэв. 

Эх сурвалж: www.news.mn