Ж.Бямбадорж: Г.Дэнзэнг эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн, зодсон, дарамталсан зөрчил илрээгүй

A- A A+
Ж.Бямбадорж: Г.Дэнзэнг эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн, зодсон, дарамталсан зөрчил илрээгүй

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн бие тааруу, эмчлүүлж байгаа. Тэр хүн танай байгууллагад хандсан байх аа?

-Г.Дэнзэнгээс ирсэн гомдлын дагуу бид очиж уулзсан. Манайхныг очиход өлсгөлөн зарлачихсан байсан. Эмч нартай нь уулзсан. Ер нь бид очиж уулздаг, холбогдох байгууллагад асуудал тавьдаг. Г.Дэнзэнгийн тухайд улайм цайм эрүүдэн шүүсэн, эрхийг нь зөрчсөн зөрчил илрээгүй. 

-Зунжин хорихдоо хоёрхон удаа байцаах нь эрүү шүүлтийн хэлбэр биш гэж үү?

-Цагдан хорьчихоод нэг байцаалаа, хоёр асуулаа гэдэг асуудал ярьдаг. Байцаалтаар асуудлыг тодруулдаггүй. Хуулийн байгууллагын арга тактикийн л асуудал. Нэг хэсэг цагдан хорьчихоод байцаадаггүй, бүр таг болчихдог байсан. Одоо тэр байдал арилсан. Хуулийн хугацаанд цагдан хорьж байгааг буруу гэх үндэслэл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хуулийн дагуух процесс. Түүнээс зодсон, дарамталсан гэх зэрэг зөрчил илрээгүй. 

Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Өдрийн сонин”-ы 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 206 /5158/ дугаарт өгсөн ярилцлагын хэсгээс