Дэлхийн 115 орон манай улсыг буруутгасан байх нь

A- A A+
Дэлхийн 115 орон манай улсыг буруутгасан байх нь

...Хэдхэн хоногийн өмнө Малайзад Авлигын эсрэг олон улсын чуулган боллоо. “Авлигын ял шийтгэлгүй байдлыг эцэс болгоё” гэсэн уриан дор болсон энэ хуралд 100 гаруй орны 300 орчим төлөөлөгч оролцсон. Энэ хурлын үеэр “Транспэрэнси Интернэшнл”-ийн гишүүн орнууд Монгол Улс авлигачдыг ял шийтгэлгүй өршөөж байна хэмээн буруутгаж мэдэгдэл гаргасан юм. “Транспэрэнси Интернэшнл” нь 15 орныг эгнээндээ нэгтгэдэг. Тэгэхээр дэлхийн 115 орон манай улсыг авлигачдыг Өршөөлийн хуульд хамрууллаа хэмээн буруутгасан байх нь. Монголын улстөрчдийн баталсан Өршөөлийн хуулийг олон улсад ийн хүлээн авчээ... Гол нь УИХ-д суудалтай намууд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу? ...Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэвэл чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй болдог. Багцлагдсан МАН-ынхан, ИЗНН болон АН-ын зарим гишүүн, бие даагчдын эсрэг зогсох ийм дэмжлэг одоогоор лав харагдахгүй бана. Бүр тодруулбал, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх нь АН болоод МАХН-ын хэрэг нэгэнт биш болжээ. Ерөнхийлөгчийн хориг дээр тэд тоглоомын гадна үлдлээ. Одоо харин МАН-ын 26 гишүүн зангидсан гар шиг байж чадвал Өршөөлийн хууль дээр зангуу болж чадахаар байна. “Транспэрэнси Интернэшнл”-ийн гишүүн 115 оронд “Авлигачдыг өршөөлөө” гэж манай улсыг буруутгаж гаргасан мэдэгдлээ “Урж хая” хэмээж болохоор байна. Тэгж чадвал 32 тэрбум 415 сая төгрөгийн хохиролтой авлига, албан тушаалын хэргийг Өршөөлийн хуулиас сугалж авч чадах нь байна. 

Эх сурвалж: “МАН-ын гарт байгаа Ерөнхийлөгчийн хориг“ нийтлэлийн хэсгээс. “Үндэсний шуудан” сонин. 2015.09.07. №169 /2354/