Т.Уранцэцэг: Өршөөлийн хууль энэ чигээрээ батлагдвал манай улсад улс төрийн болон эдийн засгийн хориг тавигдана

A- A A+
Т.Уранцэцэг: Өршөөлийн хууль энэ чигээрээ батлагдвал манай улсад улс төрийн болон эдийн засгийн хориг тавигдана

...Энд бас нэг ноцтой асуудал байгаа нь олон улсын маш олон гэрээ конвенцийг зөрчсөн. Энэ нь өөрөө манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой үр дагавао бий болгох боломж нөхцөлийг бүрдүүлж байна гэж Улсын Дээд шүүх үзсэн. Хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бүгд энэ Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Цэргийн эсрэг гэмт хэрэг бүгд энэ хуульд хамрагдаж байгаа. Эдгээрийг хамруулснаараа манай Монгол Улс нэгдэн орсон хэд хэдэн гэрээ конвенциор хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэж байна. Эдгээр хэргүүд нь түгээмэл харьяалалтай. Жишээлбэл, АНУ-д аллага үйлдэх юм бол манай өршөөлийн хууль гарснаар аллага үйлдсэн хүн Монгол Улсад ирээд манай хуулиар харьяалан шийдэх үүргийг бид олон улсын гэрээ конвенциор хүлээсэн. Монголын шүүх тэр хүнийг өршөөнө. Нэгэнт Өршөөлийн хууль гарсан учраас өршөөж таарна. Ийм боломжийг энэ хууль бүрдүүлчихээд байна. Бид энэ хуулийг хэрэглээд өршөөгөөд явах юм бол цаана нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээр манай улстай холбоотой асуудал яригдана. Улс төрийн хориг, эдийн засгийн хориг тавигдах маш сөрөг үр дагавар дагуулна. 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгийн хэлсэн үгээс... 

Эх сурвалж: MNC телевизийн мэдээллийн хөтөлбөр