Бага насны хүүхдүүдэд зориулсан “Туулай хүүгийн адал явдал” ном хэвлэгдлээ

A- A A+
Бага насны хүүхдүүдэд зориулсан “Туулай хүүгийн адал явдал” ном хэвлэгдлээ

Авлигатай тэмцэх газраас авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд, багачуудад шударга ёсны дадал хэвшил бий болгох зорилгоор сургуулийн өмнөх насныханд зориулсан “Туулай хүүгийн адал явдал” хэмээх номыг эрхлэн хэвлүүллээ. 

Уг номыг хүүхдийн оюун ухаан хөгжүүлдэг “Гарцыг олоорой” тоглоомын хэлбэрээр боловсруулсан бөгөөд бяцхан туулай хүүд тохиолдсон адал явдлаар дамжуулан бага насныханд шударга ёсны талаарх ойлголт мэдлэг, хүмүүжил, төлөвшлийн зан суртахуун олгох зорилгоор бүтээв. “Туулай хүүгийн адал явдал” номтой хамтатган цэцэрлэгийн багш нарт зориулсан сургалтын гарын авлагыг мөн боловсруулжээ. Ном, гарын авлагыг улсын хэмжээнд цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд хүргэхээр ажиллаж байна.