Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн мөрөөр Архангай, Баян-Өлгий аймагт ажиллав

A- A A+
Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн мөрөөр Архангай, Баян-Өлгий аймагт ажиллав

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлж буй албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт өргөдөл, гомдлын 60-63 хувийг хөдөө, орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудал эзэлж байна. 

2015 оны 9 дүгээр сарын байдлаар Архангай, Баян-Өлгий аймгийн иргэдээс гомдол, мэдээлэл түлхүү ирүүлсэн байх тул тус аймгийн ИТХ, Засаг дарга, түүний харъяа агентлаг, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг хянан шалгахаар Архангай, Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаад байна.