Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.10.11-16/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.10.11-16/

НҮБ хээл хахуулийн схемтэй холбоотой байж болзошгүй аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээ, хэлцэлд аудит хийхээр болжээ (08.10.2015).

НҮБ. НҮБ-ын тэргүүн Бан Ки Мун тус байгууллагын Тогтвортой хөгжлийн сан болон Сан Киан Ип Группээс авсан санхүүжилтийн хөрөнгөд дотоод аудит хийх талаар үүрэг болгосныг тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдэв. Учир нь эдгээр хувийн компаниуд АНУ-ын гадаадын төрийн албан тушаалтныг хахуульдахын эсрэг хуулийн дагуу хэрэгт холбогдоод байгаа аж. Энэ нь эдгээр сангаас авсан хөрөнгийн хэрэгжилтэд аудит хийх талаар НҮБ-ын Дотоод хяналтын газартаа Бан үүрэг болгожээ. Эдгээр хоёр хувийн компаниудаас санхүүжүүлсэн хөрөнгийг НҮБ-ын дүрэм, журмын дагуу зарцуулсан гэдэгт аудит хийнэ хэмээн НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Степан Дуражек сэтгүүлчдэд хандаж хэлжээ. НҮБ авлигыг тэвчих эсхүл НҮБ-д авлига байх ёсгүй юм. Тус хоёр компани Макаод үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхлэгч хятадын бизнес эрхлэгч, тэрбумтан Нг Лап Сэнгээс 1.3 сая ам.долларын хээл хахууль авсан гэсэн асуудлыг шалгаж байгаа талаар Нью-Йоркийн холбооны шүүхэд прокурорууд мэдэгдсэн байна. Тус асуудалтай холбоотой баривчлагдсан зургаан хүний нэг Жон Аш гэгч нь Антигуа Бармбудаг төлөөлөн НҮБ-д сууж байсан ба НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхийлөгчөөр 2013-2014 онд ажиллаж байсан аж. Нью-Йоркт байрлах Тогтвортой хөгжлийн сангийн удирдах албан тушаалыг хашиж байсан Шери Ян болон санхүүгийн захирал асан Хэйди Парк нар нь мөн энэ хэрэгт холбоотойгоор баривчлагчдсан 6 этгээдийн нэг юм хэмээн прокурорууд мэдүүлжээ. Нг нь Макаод байрлах Сан Киан Ип Группыг тэргүүлдэг. НҮБ-д Доминикан Улсыг төлөөлдөг Франсис Лоренцо болон Аш нар нь тус группын удирдах албан тушаалтнуудад багтдаг байна. Сан Киан Ип Групп нь өнгөрсөн таван сард Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны НҮБ-ын санд 1.5 сая ам.долларын хөрөнгийн санхүүжилт өгчээ. Дотоод аудитаар эдгээр хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй хэмээн НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Дуражек мэдэгдсэн байна.

Эх сурвалж

Гондурасын банк мөнгө угаасан хэргийн цөм болоод байна (2015.10.12).

Тэгисугалпа. Банко Континенталийн банкны зээлдэгч хар тамхины наймааны орлогыг 10 гаруй жилийн турш угаасан гэх асуудалд АНУ-ын хууль сахиулагчид буруутгагдаад байгаа талаар Гондурасын банкны зохицуулагч мэдэгдэв. Улмаар тус банкыг хяналтад авч асуудлыг шийдвэрлэсний даруй банкийг татан буулгана гэжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сангийн яамнаас Гондурасын нөлөө бүхий хэд хэдэн гэр бүлийг хар тамхины наймааны орлогоо угаасан хэмээн нэрлээд байгаа аж. Үүн дотор Континентал групп болон Банко Континентал нэрлэгдээд байна. Контенентал группын тэргүүн нэртэй банкир болон улс төрч Жейм Розентал ба түүний хүү Яни нар нь 2004 оноос хойш өнгөрсөн сар хүртэл Төв америкийн томоохон мөнгө агуусан асуудалд холбогдоод байна. Түүнчлэн мэргэжлийн хөл бөмбөгийн Депортиво Марафон клубын ерөнхийлөгч болон Ерөнхийлөгч Хуан Орландо Хернандесийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын сайдын албыг өнгөрсөн 6 дугаар сар хүртэл хашиж байсан тус гэр бүлийн өөр нэгэн гишүүн Янкел Розенталийг өнгөрсөн долоо хоногт мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Маймид баривчилсан аж. Розенталийн гэр бүл нь Гондурасын хамгийн баян болон улс төрийн нөлөө бүхий гэр бүлийн нэг юм. Тэд буруутгаж байгаа асуудлыг үгүйсгэж байгаа юм. Өнгөрсөн Баасан гарагт банкийг хаах шийдвэр батлагдсан ба 220.000 мянга гаруй хадгаламж эзэмшигчдэд 9000 ам.доллар хүртэлх нөхөн олговрыг олгоно гэжээ. 

Эх сурвалж

Индонезид цагдаагийнхан оюутан залууг хээл хахууль сурталчилсан хэргээр баривчлав (2015.10.09)

Индонез. Өнгөрсөн долоо хоногт Хойд Малукугийн Тернайт жижиг аралын цагдаагийн байгууллага Адлун Фигри Сигоро гэх оюутан залууг баривчилснаар цахим ертөнцөд шуугиан дэгдээв. Тэрээр хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчигчдөөс хахууль авч байсан замын цагдаагийн бичлэгийг YouTube-д тавьсан байна. Энэ нь замын цагдаагийн албан хаагчид жолооч нараас хахууль бэлэн мөнгөөр авч байгааг харуулсан нэг минутын хугацаатай бичлэг аж. Үүнийг цагдаагийнхан “нэр төрд халдсан” гэмт хэрэг хэмээн үзжээ. Мэдээллийн технологи, электрон харилцааны тухай хуулийг зөрчсөн хэмээн Тернайт дүүргийн цагдаагийн байгууллагын дарга Зулкарнайн мэдэгджээ. Тэрээр Адлун хэргээ хүлээсэн гэдгийг дурдаад оюутан залууг чөлөөлөхгүй гэсэн байна. Бид үүнтэй холбоотой Үндэсний цагдаагийн газар болон Үндэсний хүний эрхийн хороо зэргийн шалгалтаас айхгүй хэмээн Гэмт хэргийн хэлтсийн дарга Самсудин Лосен мэдэгдсэн байна. Адлуныг хамгаалсан хөдөлгөөн цахим ертөнцөөр өрнөсний эцэст Цагдаагийнхан түүнийг суллажээ. Хэрэв Адлуны гэм буруу нотлогдсон бол 6 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх байсан аж. Бичлэгт харагдаж байгаагаас өөр зүйл юм, цагдаагийнхан хахууль аваагүй, торгууль цуглуулж байсан хэмээн орон нутгийн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Цагдаагийн дарга Зулкарнайн дурджээ. Уг бичлэгийг цахим ертөнцөд хайгаад олдохгүй болсон. Адлуныг баривчилсны дараа түүнийг хамгаалан цахим ертөнцөөр болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өрнөсөн хөдөлгөөний улмаас түүнийг сулласан хэмээн зарим нэг нь үзэж байна. Адлуныг баривчилсны дараа Индонези даяар хүмүүс твитер, фэйсбуук хуудсаар дүүргийн цагдааг буруутган “Бид Адлун Фигри” гэсэн хөдөлгөөн өрнөсөн ба үүнд Үндэсний эрүүгийн шударга ёсны шинэчлэлийн хүрээлэн, Бие даасан сурвалжлагчдын нэгдэл зэрэг төрийн бус байгууллагууд нэгдсэн байна. Ийм шахалтын үр дүнд Цагдаагийн байгууллага улс төрийн хилс хэрэгтнийг бий болгохыг хүсэлгүй Адлуныг чөлөөлсөн байна.

Мэдээллийн технологи, электрон харилцааны тухай хуультай холбоотой ийм асуудал Индонезид анх үүсээгүй юм. Бенни Хандоко Индонезийн нэгэн улс төрчийн нэр хүндэд халдсан хэмээн буруутгагдан, буруутайд тооцогдон, нэг жилийн тэнсэх ялаар шийтгүүлсэн асуудал 2014 онд олон нийтийн анхаарлын төвд байсан юм. 

Мөн 2014 оны зун 29 настай Хандаяни гэх эмэгтэй фэйсбуук хуудаснаа үнэт эдлэлийн бизнесийн удирдлагын талаар шүүмжлэл бичсэнийхээ төлөө тус хуулийг зөрчсөн хэмээн буруутгагдсан байна. Асуудал хэдэн сар үргэлжилсэн юм. Хандаянийг баривчлан шоронд хийсэн ч шүүхээс түүнийг гэм буруугүйд тооцсоноор тэрээр хууль бусаар хоригдож, сэтгэл зүйн дарамт шахалт амссан асуудал намжсан байна. 

Зүүн өмнөд азийн хэвлэлийн эрх чөлөөний төлөөх төрийн бус байгууллагын үзэж байгаагаар хууль хэд хэдэн цоорхойтой аж. Нэгдүгээрт, тус хуулийг зөрчигчид эрүүгийн эсхүл иргэний хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, орон нутгийн хууль сахиулагчид цахим ертөнцөөр нэр хүндэд халдах, гүтгэх асуудлыг шийдвэрлэх тал дээр учир дутагдалтай байна. Индонезид хэн нэгний талаар цахим ертөнцөөр намайг гутаалаа хэмээн өргөдөл гаргахад тухайн холбогдогчийг хялбархан баривчлах боломжтой аж. Иймд хууль сахиулагчид холбогдогчийг баривчлахаас өмнө тус асуудал нь бодитой эсэхийг шийдэхэд хүндрэлтэй байгаа юм. Гуравдугаарт, өнөөгийн цахим ертөнцөөр нэр төрд халдсан этгээдэд ногдуулж буй шийтгэлийн хэмжээ юм. Хэрэв Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдвол 12 жил хүртэл хорих ялаар, эсхүл 12 тэрбум рупигээр (890.000 ам.доллар) торгох ялтай аж. Мэдээллийн технологи, электрон харилцааны хуулиар бол 6 хүртэл жилээр хоригдох, эсхүл 1 тэрбум рупигээр (75.000 ам.доллар) торгуулах ялтай байна.
Тус хууль батлагдсанаас хойш 50 тохиолдол гарсан байна. Гэтэл дэлхий даяар цахим ертөнцөөр үзэл бодлоо төдийлөн боловсон хэлбэрээр илэрхийлдэггүй. Индонезид цахим хаягтай хүн бүрийг барьж шоронд хийлтэй бишдээ. Зүүн өмнөд азийн хэвлэлийн эрх чөлөөний төлөөх төрийн бус байгууллага Ерөнхийлөгч Жоко Видодогийн шинэ Мэдээлэл, технологийн яам эдгээр асуудалд өөрчлөлт оруулна гэдэгт итгэж байгаа аж.

Эх сурвалж

Хуулийн нэмэлт, өөрчлөлт Авлигыг устгах хорооны бүрэн эрхийг сулруулах нь (2015.10.07)

Жакарта. Авлигыг устгах хорооны тухай 30/2002 хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд тус байгууллагын бүрэн эрхийг сулруулж байна хэмээн Индонезийн авлигын цаг хэмээн төрийн бус байгууллага мэдэгджээ. Авлигыг устгах хорооны тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд тус байгууллагыг аажмаар устгах нь хэмээн Индонезийн авлигын цаг төрийн бус байгууллагын шүүхийн мониторинг, эрх зүйн газрын гишүүн Арадила Сезар мэдэгдсэн байна. Тухайлбал, тус хуулийн 5 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс эхлэн 12 жилийн хугацаанд тус байгууллага үйл ажиллагаа эрхэлнэ хэмээн тусгажээ. Түүнчлэн тус байгууллагын гүйцэтгэх ажил явуулах болон яллах эрхийг хязгаарлахаар тусгасан аж. Авлигыг устгах хороо нь 2002 оны хуулиар Үндэсний цагдаагийн газар, Ерөнхий прокурорын газар шиг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах эрхтэй байсныг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг эрхийг нь цуцлахаар тусгасан байна. Хэдийгээр 2002 оны хуульд уг эрх тусгагдсан ч одоогийн байдлаар Авлигыг устгах хороо эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байгаагүй юм. Үүнээс гадна нууцаар сонсох, бичлэг хийх зэргийг шүүхийн тогтоолгүйгээр хийхийг хориглохоор тусгажээ. Энэ нь Авлигыг устгах хорооны ажлыг хүндрүүлэх төлөвтэй байна хэмээн Арадила мэдэгджээ. Мөн Авлигыг устгах хороо нь 50 тэрбум рупи буюу 3.6 сая ам.долларын хохирлоос дээш хэмжээний санхүүгийн хохирол төр хүлээсэн авлигын хэргийг л шалгахаар тусгажээ. Тус газар дур мэдэн, хараат бусаар албан хаагчид, мөрдөн байцаагч нарыг ажилд авахыг хориглон зөвхөн Үндэсний цагдаагийн газар, Ерөнхий прокурорын газар болон Хөгжлийн санхүүгийн хяналтын газраас хангаж байхаар тусгагдсан байна.

Эх сурвалж

Авлигын улмаас ДНБ-ийн 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг жил бүр алдаж байна (2015.10.12)

Лима. Нью-Йоркд байрлах хараат бус, ашгийн төлөө бус байгууллага болох Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар ойролцоогоор 1-1.5 их наяд, эсхүл дэлхийн ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө авлигын улмаас жил бүр алдагдаж байна хэмээн тус хүрээлэнгийн Ерөнхийлөгч мэдэгдлээ. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн жил бүрийн нийтийн засаглалын шударга байдлын асуудлаар хэлэлцэх уулзалтад дээр Даниел Кауфман Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэнгийн статистик тоо, баримт болон судалгааны үр дүнгээс дурдсан байна. Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар Кауфман зөвхөн авлигын улмаас алдагдаж буй шууд зардлыг тооцжээ. Энэ нь инноваци болон бүтээмжийн талаас алдаж буй алдагдлыг авч үзээгүй, удаан хугацаанд авлигад идэгдсэн улс орнуудын бүтээмжтэй үйлдвэрлэл болон инноваци зэргээс авьяас, чадвартай боловсон хүчин зугтаж байгаа явдлыг тооцвол илүү их зардал болно гэжээ. Авлигыг хянаж, эрх зүйт төрийн үйл ажиллагааг сайжруулж чадсан улс орнууд урт хугацаандаа нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлж, эхийн эндэгдлийг бууруулж, боловсролын чанарыг дээшлүүлж чадсан гэж судалгаагаар тогтоогджээ. Авлигыг хянаж буй улс орнууд төсвийн алдагдлыг таван хувиар бууруулж чаддаг байна. Судалгааны үр дүнд үндэслэн Кауфман авлигын шинэ тодорхойлолтыг санал болгосон юм. Авлига нь хоёр талын энгийн өгөх, авах гүйлгээ биш болж гэдэгт үндэслэн тэрээр авлигыг “тэгш бус байдлыг гүнзгийрүүлж буй ядуучууд болон дундаж түвшнийхэнд үүрүүлж буй татвар” гэсэн байна. Олон улсын хөл бөмбөгийн холбоо зэрэг томоохон сүлжээнд сүлбэлдэн авлига нь институци, бодлого, гэрээ хэлцэл, тоглоомын дүрэм, журмыг зөрчиж байна.

Эх сурвалж

Оросууд авлигатай тэмцэнэ гэж дүр үзүүлж байна (2015.10.11).

ОХУ. ОХУ-ын Ерөнхийлөгч 2008 оноос Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталдаг болсон үүндээ авлигатай тэмцэх нь хууль хяналтын байгууллагуудын тэргүүлэх чиглэл хэмээн тусгасан. Ихэнхи байгууллагууд цагдаагаас эхлэн шүүх хүртэл авлигын гэмт хэргүүдийн талаарх статистик мэдээллийг гаргаж байх ёстой. Гэтэл 2014 онд хээл хахуультай холбоотой хэргүүдийн 80 гаруй хувь нь 10000 рубль (162 ам.доллар)-ийн хэргүүд байгаа талаар Дээд шүүхээс мэдэгдсэн байна. Үүнээс гадна хээл хахуулийн дундаж хэмжээ 2011 онд 7500 рублээс 2013 онд 2500 рубль хүртэл буурчээ. Энэ нь бүх тохиолдлын талаас дээш хувь нь дээрх тоон үзүүлэлтээс буурсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, хээл хахуультай тэмцэх гэж шалдир булдар асуудлаар оролдож байна гэсэн үг юм. Гэтэл, ялангуяа хууль бус үйлдэлтэй холбоотой хээл хахуулийн асуудал өсөж байна. Ийм хэргүүдэд яллагдагчаар татагдаж буй этгээдийн тоо 2012 онд 934 байснаас 2014 онд 5119 болж өссөн байна. Нөгөө талаас энэ хугацаанд авлигын ялимгүй зөрчилд буруутгагдаж буй этгэдийн тоо гуравны хоёроор буурчээ. Энэ нь өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хээл хахууль авах болон санаатайгаар хууль бус үйлдэл гаргаж буй нийтийн албан тушаалтнуудтай төр нэг юм тэмцэж эхэллээ гэдгийг харуулах эерэг дохио мэт харагдавч энэ тийм биш юм. Учир нь Дээд шүүхээс 2013 онд хууль бус үйл ажиллагаатай холбоотой хээл хахууль гэдэг тодорхойлолтыг өргөтгөсөнтэй холбоотой юм. Одоо үүнд чиг үүргээс ялимгүй хазаах явдлыг авч үздэг болжээ. Процедурын хувьд ч үл ялиг зөрчихөд хээл хахууль хэмээн үзэх болсон байна. Энэ нь албан хаагчийн бараг бүх үйл ажиллагаанд зөрчил олж харах боломжийг бий болгосон байна. Үүний үр дүнд урьд нь хөнгөн гэмт хэрэгт тооцогдож 2-3 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх үйлдлүүд одоо авлигын хүнд гэмт хэргүүд болсон байна. Авлигын хууль бус үйлдлийн хээл хахуулийн гэмт хэргүүдийн тоо нэмэгдсэн шалтгаан нь Дотоод явдлын яам зөвхөн хүндэвтэр, онц хүнд гэмт хэргүүдийг шалгаж шийдвэрлэдэгтэй холбоотой бөгөөд хээл хахуулийн гэмт хэргүүдийн 84 хувийг яам шалгасан байна. Үр дүнд нь хээл хахуулийн хэмжээ, оролцогчоос үл хамааран эдгээр гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцдог болжээ. 2011 оны дунд үеээс албаныхан 25000 рублээс 150.000 рубль (405-2428 ам.доллар)-ийн хээл хахуулийн хэмжээтэй хэргүүдэд тусдаа статистик мэдээлэлтэй болж цагдаагийхан өөрсдийн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд оруулдаг болсон байна. Гэвч бодит байдал дээр шүүхээр шийдэгдэж буй хэргүүдийн зонхилох хэрэг жижиг хэргүүд л эзэлж байна. Шүүхийн статистикаар шүүхээр ОХУ-д жилдээ 100-110 хэрэг шийдвэрлэж байгаа нь ихэнхи нь хээл хахуулийн хэмжээ багатай хэргүүд байдаг. 

Эх сурвалж