Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид улирал тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал авахгүй

A- A A+
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид улирал тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал авахгүй

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажилласан ажлын хэсгийн тайлангийн мөрөөр тус дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн шийдвэрүүдээ хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авах албан бичгийг хүргүүлсэн билээ. 

Үүний мөрөөр тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр тогтоолоороо ИТХ-ын Тэргүүлэгчдэд улирал тутам олгодог 50 мянган төгрөгийн урамшууллыг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсноо Авлигатай тэмцэх газарт мэдэгдэв.