Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.10.24-30/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2015.10.24-30/

Төрийн албан хаагчдыг барьцаалж, мөнгө нэхсэн гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа. (2015.10.25) 

БНХАУ: Тус улсын зүүн хойд хэсгийн Цагдаагийн газар хуурамч Мөрдөн шалгах төвийг байгуулан өөрсдийгөө авлигын байцаагчид хэмээн нэрлэж, орон нутгийн төрийн албан хаагчийг гэр бүлийн хамт барьцаалж, их хэмжээний мөнгө нэхсэн гэмт хэрэгт холбогдсон 3 этгээдийг баривчилж, 4 дэх сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэн байна. 

Гурван жилийн өмнөөс БНХАУ-ын дарга Ши Жинпин авлигыг үндсээр нь устгах ажиллагааг эхлүүлснээс хойш өөрсдийгөө авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн албан хаагчид хэмээн нэрлэн, хүмүүсээс буруу аргаар олсон эд хөрөнгө, мөнгөө өг хэмээн сүрдүүлсэн хэрэг хэд хэдэн удаа гарсан байна.

Хамгийн сүүлийн тохиолдол гэвэл өнгөрсөн 8 дугаар сард тус улсын зүүн хойд хэсгийн Хейлонжианг мужид дээрх дөрвөн сэжигтэн өөрсдийгөө Прокурорын газраас явж байна гээд хөдөө аж ахуйн салбарт ажилладаг төрийн албан хаагчийн гэрт дайран орж, түүнийг эхнэрийн хамт толгойд нь уут углан барьцаалан авч явжээ. 

Барьцаалагдсан төрийн албан хаагч болох Жан Вей болон түүний эхнэрийг нэгэн барилгад авчран ханан дээрээ төрийн сүлдтэй байцаалтын өрөө гэх газар луу оруулсан байна. 

Жан Вэй "Тэр дөрвөн этгээдийн хоёр нь надаас асуулт асууж, байцааж эхэлсэн ба улмаар намайг хууль зөрчсөн хэмээн хуурамч дүгнэлт гаргасан байсан. Асуусан асуултандаа хэдэн цагийн турш надаас хариулт авч чадаагүй тул тэд сандарч эхэлсэн. Эцэстээ тэд 200.000 юань өгөхийг шаардаж, би нэхсэн мөнгийг нь би өсгөж 400.000 юань өгье гэхэд, мөнгөө аваад ир гээд бид хоёрыг сулласан.Тэгээд би цагдаад мэдэгдсэн” гэжээ. 

Цагдаагийн газрын мөрдөн байцаалтаар тухайн барьцаалсан хүмүүсийг байлгасан байцаалтын өрөө гэх газрыг сэжигтнүүд маш их хөрөнгө гаргаж тохижуулсан байжээ. 

Төрийн албан хаагчдийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн албан хаагчийг сүрдүүлсэн энэ хэрэг тус улсад ихээхэн шуугиан тариад байна. 

Эх сурвалж

Иргэдийг авлигатай тэмцэх ажилд татан оролцуулахын тулд бид өөрсдөө хэрхэн ажиллахаа тодорхойлох ёстой. (2015.10.20) 

Индонез: 1998 онд Сухаторигийн дэглэм унаснаас хойш тус улсад авлигын эсрэг кампанит ажлыг маш идэвхтэйгээр өрнүүлж эхэлсэн боловч тэдгээр ажил нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Үүний шалтгаан нь юу байна вэ? 

Авлига нь нүгэл үү?

Индонези дахь авлигын эсрэг кампанит ажил нь авлигыг нүгэл хэмээн үздэг дэлхий нийтийн хандлагыг дагаж байна. Маш их шуналтай хүмүүсийн үйлддэг гэмт хэрэг бол авлигын гэмт хэрэг хэмээн тодорхойлжээ. 

Гэвч авлигын эсрэг шашны сургаал, номлолдоо авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй эдгээр кампанит ажлынхаа талаар, үр дүн, үнэт зүйлс, авлигаас гарах хор уршгийг тусгаагүй орхигдуулсан байна. Авлигын гэмт хэргийг бид ойлгохдоо барууны улс орнуудад гарч байгаа авлигын гэх тодотголтой гэмт хэргүүдээр дамжуулан харж байдаг. Эдгээр нь ерөнхийдөө хувиа бодох үзлийг үнэлж, зөрчлийг огтхон ч эсэргүүцдэггүй үзэлтэй холбоотой байна. 

Авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагаандаа тус улсын үнэт зүйл болох иргэдийн эв нэгдэл, хамтын ажиллагааг анхаарах ёстой байжээ. 

Шашны сургаал, номлолдоо авлигын эсрэг байх үнэт зүйлсүүдийг оруулаагүйгээс болж айдас, түгшүүртэй нийгмийг бий болгож, сөрөг үр дүнг бий болгоод байна. Авлигын талаарх хүмүүсийн зан байдал, хандлагыг үр дүнтэй өөрчлөхийн тулд шашны талаас нь илүү мэдрэмжтэй хандах хэрэгтэй.

Авлигын өнгө төрх 

Авлигад хандах хүмүүсийн үзэл бодлыг жүжигчдийн байр сууринаас харах нь зүйтэй. Тэд бол авлигын асуудалтай өдөр тутам тулгарч, юуг, яаж, хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудалтай нүүр тулдаг хүмүүс. 

Гэтэл төрийн болон хувийн салбарынхан, мөн авлигын эсрэг ажилладаг төрийн албан хаагчдийг хамруулан ярилцлага авахад “Авлига бол нүгэл. Гэхдээ тэд өөрсдийн амьдралаас хол тасарсан зүйл, бараг авлигатай нүүр тулахгүй мэт боддог. Гэвч яг авлигын хэрэгт холбогдоод эхлэнгүүт авлига биш, нүгэл биш, том нүгэл биш гэх мэтээр хандаж эхэлдэг.” гэж бараг нэгэн дуугаар илэрхийлжээ.

Эх сурвалж

Энэтхэг Улсын Дели хотын нийт өрхийн гуравны нэг нь төрийн албан хаагчдад авлига өгсөн байна. (2015.10.20) 

Энэтхэг: Тус улсын Дели хотын иргэд Авлигын судалгаанд хамрагдсан ба нийт иргэдийн бараг тэн хагас нь төр засаг, төрийн албан хаагчдад итгэх итгэл маш их буурсан, нийт өрхүүдийн гуравны нэг нь асуудлаа шийдүүлэхийн тулд сүүлийн 12 сард авлига өгсөн гэсэн үзүүлэлт гарсан байна. 

Нийт судалгаанд оролцсон иргэд хамгийн их авлига өгсөн салбар бол цагдаа гэж хариулсан байна. 

Өнгөрсөн 7, 8 дугаар сард явуулсан уг судалгаанд оролцогчдоос 15 төрийн үйлчилгээний байгууллагын талаар асуусан бөгөөд тэдгээрийг хотын, мужийн, төв засгийн газрын байгууллага гэж ангилсан байна. Гэвч ихэнх оролцогчид төрийн байгууллагын эдгээр түвшингүүдийн талаар тодорхой ойлголтгүй гэж хариусан байжээ. 

Судалгаанд хамрагдсан төрийн үйлчилгээний байгууллагуудаас цагдаа хамгийн их авлигатай салбараар тодорч, дараа нь зөвшөөрөл олгох эрхтэй төрийн үйлчилгээний байгууллагууд орсон байна. 

Цагдаагийн байгууллагын хувьд авлига авдаг гол гурван шалтгаан нь зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, мөн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлууд багтаж байгаа бол үүний араас жолооны үнэмлэх олгох асуудал орж байна. Судалгаанд оролцогчдын 10 хүн тутмын 1 нь авлига өгч чадаагүй учир жолооны үнэмлэхээ авч чадаагүй гэж хариулсан байна. 

Судалгаанд оролцогчдын мэдээллээс харахад авлигатай нүүр тулж буй хүмүүсийн ихэнх нь ядуу, орлого муутай хүмүүс байжээ. 

Өнгөрсөн жил дунджаар нэг өрх 2500 рупийг авлигад өгсөн байх ба нийт авлига өгсөн 1501 өрхийн дөнгөж 6 өрх нь гомдол мэдүүлсэн байна. Гомдлоо авлигыг мэдээлэх тусгай утас руу залгаж мэдүүлсэн байна. 

Төрийн үйлчилгээний газруудаас авлига нь хамгийн ихээр өссөн салбар нь шингэрүүлсэн хийн байсан бол үүний дараагаар цахилгаан, ус хангамж орсон байна. Шингэрүүлсэн хийг төв засгийн газраас хуваарилдаг бол цахилгаан, усыг мужийн засгийн газраас хуваарилдаг байна.

Судалгааны үр дүн нь Дели хотын 1501 өрхийн түүвэр судалгаан дээр суурилсан ба энэхүү түүвэр нь нийгэм эдийн засгийн болон газарзүйн байдлаараа эх олонлогоо төлөөлөхүйц байна гэж үзсэн байна.

Эх сурвалж

Японд үүссэн асуудал. (2015.10.21) 

Япон: Ес зүйтэй байдал, сахилга батаараа гайхагддаг тус улсад аж ахуй нэгжүүдтэй холбоотой дуулиант хэргүүд гарсаар байна. Энэ асуудал нь маш их шуугиан тариад байгаа аж. 

Өнгөрсөн долоо хоногт нэг өдрийн дотор тус улсын томоохон гурван компани хууль бус үйлдлээ илчилсэн байна. 

Эдгээрийн нэг нь барилгын салбарын компани бөгөөд баригдаж дуусаагүй атлаа хазайж эхэлсэн барилгыг нууж, ажлаа цаашид үргэлжлүүлэх гэж оролдсон байна. Харин өөр нэг компани нь зам тээврийн салбарынх байсан ба галт тэрэг, усан онгоц ашигласан гэрээний чанарын тайланг хуурамчаар үйлдсэн асуудлаа илчилсэн байна. 

Тус улсын хамгийн том корпорациудын нэг “Тошиба” корпораци бараг 7 жилийн турш ашгаа хуурамчаар нэмэгдүүлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хуурамч аврах дэр нийлүүлснээс болж 50 гаруй сая тээврийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татахад хүрлээ гэж мэдэгджээ. 

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе дээрх асуудлын талаар “Япон улс гадны хөрөнгө оруулагчдаас ихээхэн дэмжлэг авах шаардлагатай байна. Дотоодын аж ахуй нэгж, компани, корпорациуд засаглалаа илүү ил тод, бие даасан ТУЗ-ын гишүүдтэй байхыг шаардлагатай байна” гэж хэлсэн байна. 

Хамгийн сүүлийн сенсаацтай мэдээ өнгөрсөн долоо хоногт эмийн сангийн сүлжээний бүртгэлийг алдаатай гаргасан талаар байсан ба нэгэн компани өнгөрсөн алдагдлаа нуухын тулд хууль бусаар өсгөсөн тооллого явуулсан хэрэг гарч, шалгаж эхлээд байгаа аж. 

Эх сурвалж

Цэргийн авлигыг үндсээр нь устгаж байна. (2015.10.15) 

БНСУ: Тус улсын орон нутгийн хөгжлийн “Сурион”-ы төслөөс 78 тэрбум воныг (67.9 сая ам.доллар) нисдэг тэргийн үйлчилгээнд үр ашиггүй зарцуулсан байна. Аудитын шалгалтаар Солонгосын нисэх хүчний үйлдвэр нь 54.7 тэрбум воныг завшихын тулд тайлангаа худал мэдүүлсэн болох нь илэрчээ. Дотоодын нисэх хүчний монополь тус байгууллага өөрийн тайландаа 21 компаниас бүрдүүлсэн хөгжлийн сангийн хөрөнгийг өөрийн хөрөнгө оруулалт хэмээн тайлагнаж, Батлан хамгаалахын худалдан авалтыг хариуцсан нэгж (DAPA)-ээс анхны хөрөнгө оруулалт гэж 23 тэрбум вон, мөн гадаадын нэг компаниас технологи худалдан авах шалтгаанаар 31.7 тэрбум воныг бүрдүүлсэн байна. 

Орон нутгийг хөгжүүлэх “Сурион”-ы төсөл нь нийт 1.3 их наяд воны өртөгтэй бөгөөд үүнээс цэргийн нисэх онгоц импортлох, өөрийн угсарсан нисдэг тэргийг экспортлоход тодорхой хувийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэ үйл ажиллагаа нь хөрөнгө завших, авлигын сүлжээ болон хувирсан дотоодод үйлдвэрлэсэн нисэх онгоцны чанарт ихээхэн эргэлзэж байгаа аж. 

Солонгосын нисэх хүчний үйлдвэр нь тус улсын батлан хамгаалах салбарын хамгийн том компани юм. Тус үйлдвэр нь олон үйлдэлт тийрэлтэт сөнөөгч онгоцны паркийг боловсруулах 18 их наяд воны төслийн тендерт оролцож, ихээхэн найдлага тавьж байсан боловч АНУ-ын Вашингтон хотоос дөрвөн гол технологийг экспортлох зөвшөөрөл олгоогүй байна. 

Худалдан авах ажиллагааны газраас тус үйлвэрийн худалдан авалт болон үйл ажиллагаанд маш сайн хяналт тавьж, санхүүгийн тал дээр гаргасан томоохон зөрчлүүдийг арилгах, цаашлаад санхүүгийн асуудал ихтэй тул ахиж санхүүжилт өгөхгүй байх талаар зөвлөмж гаргасан байна. Гэвч Засгийн газраас төлбөрийг зөвшөөрсөн төдийгүй 15.6 тэрбум воны хөрөнгийг нь буцааж аваагүй байна. 

Мөн тус үйлдвэрийн нисдэг тэрэгний боловсруулалтыг хариуцсан хоёр албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тус улсын зэвсэгт хүчний худалдан авах хөтөлбөр нь цэргийн зэр зэвсэгээс эхлээд нисэх онгоц хүртэл шил шилээ даран бүтэлгүйтэж байна. Тиймээс зэвсэгт хүчний авлига, хууль бус үйлдлийг үндсээр нь устгахын тулд батлан хамгаалахын бүхий л худалдан авалтанд мөрдлөгө шалгалт явуулах шаардлагатайг анхааруулсан байна. 

Эх сурвалж

НҮБ-ын Хүмүүнлэгийн сангаас 8 сая ам.долларыг авах хуйвалдаан. (2015.10.15) 

Австрали: Австралийн улаан буудайн экспортлогч “AWB” компани Иракийн өрийг төлөхийн тулд НҮБ-ын Хүмүүнлэгийн сангаас 8 сая ам.доллар гаргуулж авахаар Ирак Улстай нууцаар хуйвалдсан байна.

Өнгөрсөн даваа гарагт “AWB” компанид холбогдолгүй бэлэн мөнгийг Иракийн ард түмний хүмүүнлэгийн үйлсэд ашиглах зорилгоор НҮБ-ээс татах болно гэдгийг Австралийн Викторийн дээд шүүхээс мэдэгджээ. 

“AWB” компани болон Ирак хоёр хэт өсгөсөн дүнгээр буудай нийлүүлэх гэрээ байгуулсан байсан нь анхаарал татаж, дээрх хэрэг илрэхэд хүрсэн байна. 

2001 онд “AWB” компани нь өөр нэг компани болох “Tigris Petroleum” –ийн өр барагдуулагчаар оролцохыг зөвшөөрсөн ба уг компанид 1990-ээд оны дундуур буудайн тээвэрлэлтээр 8 сая ам.долларын өрөө Ирак төлөөгүй байна. 2004 онд “AWB” компани нь 500.000 ам.долларыг хуурамч бичиг баримт ашиглан уг мөнгийг “Tigris Petroleum” компанид төлсөн байна.

Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хорооны зөвлөх Норман О”Брайн “Хамгийн гол асуудал нь мөнгийг нууж, НҮБ энэ талаар олж мэдэхгүй байх боломжийг бүрдүүлэхээр хоёр тал ажилласан байна. Хуйвалдааныг хэвийн ажил болгож харагдуулахын тулд захирлууд маш сайн ярилцжээ. Иракийн ард түмний хүмүүнлэгийн хэрэгцээг хангахаас бусдаар дансанд нэвтрэхийг хориглосон НҮБ-ын шийдвэр байсаар байхад ийм хуйвалдааныг зохион байгуулсан байна” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж

Транспарэнси Интернэшнл байгууллагын дарга Хосе Угаз Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт захидал илгээлээ. (2015.10.15) 

Монгол: Транспарэнси Интернэшнл байгууллагын дарга Хосе Угаз Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт хандан захидал илгээжээ. Уг захидалд: 

“Өршөөлийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас татгалзахыг та бүхнээс хүсч байна. Энэхүү өөрчлөлт нь авлигын эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлсэн эерэг алхмуудыг ноцтойгоор ухраасан зүйл болно. Монгол Улс нь 2007 онд Авлигатай тэмцэх бие даасан газрыг байгуулснаар авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэлээ илэхийлсэн.Улмаар Монгол Улс нь дэлхийн хэмжээнд авлигатай тэмцэх 125 байгууллага, Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 35 байгууллагын эгнээнд нэгдэн орсон юм. Мөн танай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталж, дотооддоо Авлигын эсрэг хуулийг батлан гаргасан. Сүүлийн жилүүдэд авлигыг устгахад Монгол Улс их хүчин чармайлт гаргасныг харгалзан “Транспэрэнси Интернэшнл” болон манай байгууллагын Монгол дахь төлөөлөгч Өршөөлийн тухай хуульд авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх заалтуудыг багтаасан хуулийг батлахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү хууль энэ хэвээрээ батлагдвал Авлигатай тэмцэх газарт одоогийн байдлаар шалгаж байгаа 55 хэргээс 45 хэрэг нь өршөөлд хамрагдах нөхцөл байдал үүссэн байна. Мөн танай улсын Авлигатай тэмцэх газрын бүтэц, зохион байгуулалтад нөлөөлөх Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжууд, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг батлахгүй байхыг хүсч байна. Дээрх хуулийн заалтууд энэ хэвээрээ батлагдан гарвал танай улсын сүүлийн жилүүдэд авлигатай тэмцэхэд хүсэл эрмэзллэлийг үгүй хийн, авлигыг таслан зогсоох хүчин чармайлтын ач холбогдлыг урвуулахад хүргэх юм. Иймд 2015 оны10 дугаар сарын 29-ний өдөр энэхүү чухал хуулийн асуудлаарх хэлэлцүүлгийн өмнө бид та бүхнийг Монголын ард түмний туулах хамгийн чухал замыг сонгож, авлигын эсрэг тэмцэх асуудлыг нэн тэргүүнд тавихыг хүсч байна” гэжээ. 

Эх сурвалж

Засгийн газар авлигын эсрэг компанит ажил олон нийтийн дэмжлэгийг авна. (2015.10.15) 

Иран: Тус Улсын Хууль зүйн сайд Мостафа Поурмохаммади “Засгийн газар авлигатай тэмцэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг дэмжиж ажиллана. Ингэж ажилласнаар авлигатай тэмцэхэд онцгой ач холбогдол өгөх болно. Бид ирэх жил НҮБ-ын авлигын судалгааны хоёрдугаар шат эхлэхээс өмнө авлигатай тэмцэх ажлыг хурдасгах шаардлагатай болоод байна” гэжээ. 

Эх сурвалж