Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.01.20-26/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.01.20-26/

Төрийн албан тушаалтнуудад холбогдуулан гаргасан нийт гомдол, мэдээллийн 48 хувийг 35-аас доош насны хүмүүүс гаргасан байна. (2016.02.15) 
Энэтхэг: 2015 онд төрийн албан тушаалтнуудад холбогдуулан гомдол, мэдээлэл гаргасан хүмүүсийн дийлэнх хувийг буюу нийт 999 гомдлын 485-ыг 35-аас доош насны хүмүүс гаргасан байна гэж тус улсын Авлигын эсрэг хорооноос мэдэгджээ. 
Эдгээр гомдол гаргагчдын дийлэнх нь өнгөрсөн жил тус байгууллагаас үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлсэн гар утасны аппликейшн ашиглаж шууд гомдол гаргах хэлбэрээр хандсан байгаа нь үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулсан чухал ажил болсон гэж Авлигын эсрэг хорооны удирдах албан тушаалтнууд үзсэн байна. 
2015 оны 2 дугаар сараас хойш Авлигын эсрэг хороонд иргэд гар утасны аппликейшныг ашиглан нийт 342 гомдол гаргасан бөгөөд гомдол гаргагчид нь өргөдлийн хамт видео, аудио бичлэг, дижитал файл илгээх боломжтой ба энэ нь чухал нотлох баримт болж байгаа ажээ. Авлигын эсрэг хороо эдгээр гомдлыг хүлээн авч, зохих ажиллагааг явуулж байна. 
Тус улсын Авлигын эсрэг хороо нь хээл хахууль авч байгаа албан тушаалтнуудын гэрэл зургийг татаж оруулдаг Фейсбүүк хуудас нээсэн анхны улс болж байсан бол энэ удаа мөн л анхдагч дэвшилттэй алхмыг хийсэн байна. Цаашдаа ч бид техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, үйл ажиллагаандаа шинэ зүйлүүдийг байнга нэвтрүүлж ажиллана гэж тус байгууллагаас мэдэгджээ. 
Статистик үзүүлэлтээс харахад Авлигын эсрэг хороонд хандсан гомдол гаргачдын 278 нь 35-45 насны, 189 нь 46-60 насны, харин нь 60-аас дээш насны бүлэгт хамаарсан байна. 
Эх сурвалж
Баривчилгаагаар шүүхийн систем дэх “Мафи”-г илрүүллээ.(2016.02.15) 
Индонез: Тус улсын Дээд шүүхийн нэгэн албан хаагчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчлан, шалгаж эхэлснээр шүүхийн систем дэх авлига, албан тушаалын гэмт хэрэг болон мафийн ажиллагааг илрүүлсэн байна.
Өнгөрсөн Баасан гарагийн шөнө Дээд шүүхийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга Андри Тристиано Сутриснаг1албан өрөөнөөс нь 400 рупиа буюу 30.000 ам долларын бэлэн мөнгө авч байхад нь баривчилсан байна. 

Тэрээр авлигын хэрэгт холбогдсон тус улсын бизнесмэн Ичсан Суайди2-ийн шүүх хурлыг хойшлуулсныхаа төлөө ийнхүү дээрх их хэмжээний мөнгийг авсан болох нь нотлогджээ. Авлигыг устгах хороо энэ хэрэгт холбогдуулан өөр 4 сэжигтнийг мөн баривчлан шалгаж байна. 

Трисакти их сургуулийн мөнгө угаах гэмт хэргийн шинжээч Енти Ганарсих3“Шүүхийн албан тушаалтнуудыг ийнхүү баривчилсан нь тус улсын шүүхийн тогтолцоонд “мафи” байгааг илчилж, энэ нь урт удаан хугацаанд байсныг гэдгийг илчилсэн явдал болсон. Шүүхийн тогтоолцоон дахь энэ мафийн үйл ажиллагааг бид бараг 10 гаруй жилийн өмнөөс сэжиглэж байсан нь өнөөдөр илрээд байна. Энэхүү мафийн үйл ажиллагаанд өмгөөлөгчид хүртэл оролцож, авлигын гэмт хэргийг зохион байгуулдаг. Шүүхийн тогтолцоон дахь энэхүү нууц мафийн үйл ажиллагаа нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг улам бүр сулруулж, авлигыг үндсээр нь устгах ажилд саад болж байна. Шүүхийн албан тушаалтантай холбоотой авлигын гэмт хэрэг гарчихаад байхад Авлигыг устгах хорооны үйл ажиллагаанд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тэмцэж байгаа хууль тогтоогчид эргэж харах хэрэгтэй. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Авлигыг устгах хорооны хүчийг бүр сулруулах болно” гэж мэдэгджээ. 
Үүнээс өмнө 2013 онд Дээд шүүхийн ажилтан Жоди Супратман4 шүүхийн шатанд байсан хэрэгт хамааралтай асуудлаар өмгөөлөгчөөс Rp 128 сая рупиа авсан гэмт хэрэгт яллагдаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. 
Эх сурвалж

Авлигын хэргийг мэдээлэх төвийг байгууллаа. (2016.02.22)

Сингапур: Тус улсын Витлей хорооллын Цагдаагийн хэсгийг өнгөрсөн оны 12 дугаар сард Авлигын хэргийг мэдээлэх нэг цэгийн төв болгосон байна. 
Энэ талаар тус улсын Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоо болон Цагдаагийн газраас хамтарсан мэдэгдэл хийж, уг төвийг байгуулснаар иргэд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цаг алдалгүй мэдээлэх нөхцөлийг бүрдүүлж, гомдол, мэдээлэл гаргагч тав тухтай орчинд, ямар нэгэн дарамт шахалт, айдасгүйгээр мэдээлэл өгөх орчин бий болсон гэж мэдэгджээ. 
Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лоон5 “Авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах нэг цэгийн төвийг ийнхүү байгуулснаар Сингапур улсыг авлигагүй, соёлтой байлгах арга хэмжээний нэг хэсэг болж чадлаа” гэсэн байна.

2IchsanSuaidi
3YentiGanarsih
4DjodiSupratman
5Lee HsienLoong 

Авлигын хэргийг мэдээлэх тус төвд Авлигын хэргийн мөрдөн шалгах товчооны түүхэн үйл явдлыг мэдээлэх ба ингэснээр иргэд тус улс авлигатай тууштай тэмцэж байгааг харах боломжтой аж. 
Иргэд тус мэдээллийн төвд биечлэн мэдээлэл өгөхөөс гадна тус төвийн 24 цагийн турш ажилладаг 1800-376 0000 тоот утсаар эсхүл www.cpib.gov.sg цахим хуудсаар электрон хэлбэрээр орж онлайнаар мэдээлэл өгөх боломжтой юм байна. 
Эх сурвалж

Эрх баригч намын гишүүн авлигын хэрэгт холбогдлоо. (2016.02.22)

Өмнөд Солонгос: Эрх баригч Саенури намыг хууль тогтоогч Ли Бюун Сук6 бизнесийн зорилгоор тус улсын хамгийн томд тооцогдох ПОСКО гангийн үйлдвэрээс ихээхэн хэмжээний авлига авч, тус үйлдвэрийн барилгын төсөлтэй холбоотой хэргийг шийдэхэд өөрийн албан тушаалаа ашигласан гэмт хэрэгт холбогдсон талаар Прокурорын газраас мэдэгджээ. Тэрээр 2008-2010 онд Газар зохион байгуулалт, тээврийн асуудал хариуцсан парламентын хорооны дарга байсан бөгөөд энэ нь барилгын салбарт нэлээд нөлөөтэй албан тушаал юм. 
Ли Бюун Сук болон түүний хүрээний хүмүүс 2010-2014 оны хооронд 900 сая вон буюу 729.000 ам.долларын авлига авсан гэж үзэж байгаа юм байна. 
Эхсурвалж

Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд авлигын гэмт хэрэгт холбогдлоо.(2016.02.22)

Казахстан: Тус улсын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй 2 төлөөлөгч 1.000.000 сая гаруй ам.доллар шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа нь ихээхэн шуугиан дэгдээж байна. 

Тус улсын Сэтгүүлчдийн эвлэлийн дарга, Үндэсний хэвлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Сейткази Матаев7, түүний хүү, “Казтаг” мэдээллийн агентлагийн захирал Асет Матаев8 нарыг 2011-2015 оны хооронд улсын төсвөөс 340 сая тенге буюу 970.000 ам.доллар шамшигдуулсан хэрэгт сэжиглэжээ.
Эдгээр хүмүүс нь тус улсын хэвлэлийн салбарт хамгийн нэр хүндтэй хүмүүс бөгөөд тэд ямар ч мөнгө шамшигдуулаагүй хэмээн мэдэгдэж байгаа юм байна. 


6Lee Byung-suk
7SeytkazyMatayev
8AsetMatayev 
Энэ хэргийн талаар тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчооноос тэднийг дээрх шамшигдуулсан их хэмжээний мөнгийг Засгийн газрын Мэдээллийн технологийн хороо болон “Казахтелеком” төрийн өмчит компанид өгч,өөрсдийнх нь талаарх материал бэлтгэн, хэвлүүлэхэд зарцуулсан байж болзошгүй хэмээн мэдэгджээ. 
Эх сурвалж

Цагаачдын авлигад хандах хандлага санааг зовоож байна.(2016.02.17)

Шинэ Зеланд: Тус улсын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Гаднаас ирж буй цагаачдын энэ их урсгал нь манай улсын цэвэр байдалд сөргөөр нөлөөлж байна. Учир нь эдгээр хүмүүс нь авлига, хээл хахууль хэвийн үзэгдэл болсон мэт харагддаг улс орнуудаас ирж байгаа юм ”гэжээ. 

“Шинэ Зеланд руу ор ирж буй нүүдэл нь бидний авлига гэж үздэг үзэгдлийг түүхэндээ авлига гэж үздэггүй байсан гэх соёлын огт өөр байр суурьтай хүмүүс байна. Ийм үзэл бодолтой хүмүүс олноороо орж ирснээр манай улсын авлигын нөхцөл байдлыг хүдрүүлэх болно" гэж Парламентын Хууль зүйн байнгын хорооны дарга Жули Рийд9 мэдэгдсэн байна.
Транспаренси Интернэйшнл байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Шинэ Зеланд улс нь долоон жилийн турш хамгийн бага авлигатай улсын тоонд багтсаар ирсэн. 
Сүүлийн жилүүдэд тус улсын зорих цагаачдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн 2015 онд хамгийн их цагаачид ирсэн байна. Үүн дотор авлига, хээл хахууль нь төрийн үйлчилгээг түргэсгэдэг гэж үздэг улс орнуудын иргэд зонхилжээ. 
Эх сурвалж
Ерөнхий сайд заналхийллийг үл тоомсорлов. (2016.02.22)

Болгар: Тус улсын Ерөнхий сайд Бойко Борисов10 үхлийн заналхийлэл бүхий захидал хүлээн авсан боловч тэрээр энэ талаар “Би огтхон ч санаа зовохгүй байна, харин энэ заналхийлэл нь авлига, хээл хахуулийн эсрэг хийсэн миний тэмцлийн үр дүн юм. Контрабандчингуудаас бараг 3 тэрбум лев цуглуулаад байх үед, 1.7 тэрбумын төрийн худалдан авах ажиллагааг зогсоох үед, мөн өдөр бүр хэн нэгнийг ажлаас халах үед бүгд л уурлана шүү дээ” гэжээ.
Засгийн газарт хүргүүлсэн нэргүй захидалд түүний зураг, сум байсан бөгөөд түүнийг заналхийлсэн мессежүүд байсан гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн байна. 

9Julie Read 
10BoikoBorisov 

Борисов өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон худалдан авах ажиллагааг цуцалсан бөгөөд тэрээр энэ талаараа авлигын хэрэг байж болох жижиг ул мөрийг ч орхимооргүй байна гэж тайлбарласан байна.

Болгар Улс нь 2015 онд Транспаренси Интернэйшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр хамгийн их авлигатай улсуудын тоонд орсон бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, өндөр албан тушаалтнуудыг хорих арга хэмжээ аваагүйн улмаас удаа дараа сануулга авч байсан байна.
Эх сурвалж

Хөгжөөн дэмжигчдийн 69 хувь нь FIFA-д үл итгэв. (2016.02.23) 

Транспаренси Интернэйшнл байгууллага: Тус байгууллагаас спортын салбар яагаад ийм их авлигатай болов, үүнийг устгахын тулд юу хийх шаардлагатай талаар судалгаа хийж, үр дүнг тайлагнав. 
Уг санал асуулгаар хөл бөмбөгийн мянга, мянган хөгжөөн дэмжигчид хөл бөмбөгийн удирдах байгууллага болох FIFA-д итгэхээ больсон гэсэн үр дүн гарчээ.
“Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хувьд бид хөл бөмбөгт дуртай. Дэмжиж байгаа баг маань хожих үед бид баярлаж, хожигдох үед сэтгэлээр унадаг. Зарим тоглолтын үр дүн шударга өрсөлдөөнөөр бус авлигын дүнд гарч ирэхэд хөл бөмбөгийн мянга, мянган хөгжөөн дэмжигчид хууртагддаг” гэж тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Кобус де Свардт11 хэлсэн байна.
Судалгаанд нийт 25000 гаруй хөгжөөн дэмжигчид оролцсон ба судлагааны үр дүнгээс харахад \хөгжөөн дэмжигчдийн 69 хувь нь FIFA –д итгэхгүй байгаа гэсэн бол 50 хувь нь FIFA нэр хүндээ өсгөх боломжтой гэж үзжээ. 
FIFA энэ мессежийг хүлээн авч, авлигаас ангижрах үр дүнтэй алхмуудыг нэн даруй авч хэрэгжүүлбэл хөгжөөн дэмжигчдийн итгэл эерэгээр эргэх боломжтой. 
Эхсурвалж

Ерөнхий сайд Нажиб Разакт12 холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүллээ. (2016.02.24) 

Малайз: Тус улсын Авлигын эсрэг хорооноос өмгөөлөгчийн хүсэлтээр зогсоод байсан Ерөнхий сайд Нажиб Разакийн хандив нэрээр хүлээн авсан 681 сая ам.доллартай холбоотой хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүллээ. 

11Cobus de Swardt
12Najib Razak 

Өнгөрсөн 1 дүгээр сард тус улсын Ерөнхий прокурор Мохамед Апанди13 нь Авлигын эсрэг хорооноос ирүүлсэн дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны тайланг хянан шалгасныхаа дараа Ерөнхий сайд Нажиб Разакт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг “түүний данс руу шилжүүлсэн хөрөнгө нь Саудын Арабын хааны гэр бүлээс өгсөн хандив байсан бөгөөд цаашид энэ хэргийг шалгах шаардлагагүй” хэмээн хаасан байна. 
Гэвч Авлигын эсрэг хорооноос хөрөнгийн шилжүүлэгтэй холбоотой дээрх гэмт хэргийн шалгалт “бүрэн гүйцэд биш” байгаа учраас үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлжээ. 

Эх сурвалж

Эмэгтэйчүүд авлигад өртөх эрсдэл өндөр. (2016.02.23) 
Индонез: Тус улсын Статистикийн газраас эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад авлигад өртөх эрсдэл өндөр гэсэн үзүүлэлтийг гаргасан байх ба тус газраас жил бүр гаргадаг Авлигын индексээр эмэгтэйчүүдийн авлигад өртөх индекс 3.55, эрэгтэйчүүдийнх 3.63 |5 оноо руу дөхөх тусам авлигад өртөх эрсдэл бага| гарчээ. 
Статистикийн газар дээрх судалгааг 2012 оноос хойш жил бүр явуулж байгаа ба хамгийн сүүлийн судалгааг 2015 оны 11 дүгээр сард 10.000 гаруй өрхийг хамруулан явуулсан байна. 
Эхний судалгаа явагдсанаас хойш эмэгтэйчүүдийн бага онооны индекс нь тогтмол байгаа аж. 
Тус улсын Трисакти их сургуулийн Мөнгө угаах гэмт хэргийн шинжээч Енти Ганарсих14 “Судалгааны үр дүнтэй санал нийлж байна. Эмэгтэйчүүд авлигын асуудал дээр эрчүүдээс илүү зоригтой, авлигын хөрөнгө, мөнгө хүлээн авахдаа маш энгийн, хялбар байдлаар ханддаг” гэж хэлсэн байна. 
Эх сурвалж