Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.03.19-25/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2016.03.19-25/

Авлигын хэрэгт холбогдуулан 46 хүнийг баривчилснаас 15 нь цагдаагийн албан хаагч байв. (2016.03.18) 

Серби. Тус улсын Цагдаагийн газраас авлигын хэрэгт холбогдуулан 46 хүнийг баривчилсны дотор хээл хахууль авсан, мөнгө угаасан хэрэгт холбогдсон 15 цагдаагийн албан хаагчид байсан байна. Мөн орон нутгийн шүүхийн шүүгч, төрийн тэтгэврийн сан хариуцсан албан тушаалтан, хотын даргаар ажиллаж байсан зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд мөн баривчлагдсан байна. 

Эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгахад урьдчилсан байдлаар улсын болон орон нутгийн төсөвт ойролцоогоор 7 сая еврогийн хохирол учруулсан гэж Дотоод хэргийн сайд Небожа Стефанович1 мэдэгджээ. 

Төрийн албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбогдуулан ингэж олноор нь баривчилж байгаа 2 дахь том ажиллагаа бөгөөд өмнө нь өнгөрсөн оны 12 дугаар сард засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан төрийн улс төрийн өндөр албан тушаалтан болох 86 хүнийг баривчилжээ. Мөн өнгөрсөн оны 6 дугаар сард 30 гаруй цагдаагийн албан хаагч, гаалийн ажилтнуудыг авлигын хэрэгт холбогдуулан шалгасан байна. 

Серби улс нь Европын холбоонд нэгдэхийн тулд 1990 оны Холбооны Югослави Улсын задралын дайны үеэр бий болсон авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимтэй эхлүүлж, авлигын эсрэг тууштай хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард тус улс Европын холбоонд нэгдэх хэлэлцээрийг эхлүүлсэн байна. 

Эх сурвалж

Өвлийн олимпийг зохион байгуулах үед авлигын гэмт хэргийг бүрэн устгасан байхыг албан ёсоор үүрэг болголоо. (2016.03.18) 

БНХАУ. Тус улсын хоёр төрийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдож, томоохон дуулиан тарьсны дараа БНХАУ-ын дарга Ши Жинпин2 “2022 онд манай улс Өвлийн олимпийг зохион байгуулах ба энэ томоохон үйл явдал болох үед бид авлигагүй, “цас шиг цэвэрхэн” улс болсон байх ёстой. Тиймээс хяналтаа улам чангатгаж, авлигын эсрэг үйл ажиллагаагаа улам эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. 

БНХАУ-ын Жанжиакоу хот нь өнгөрсөн жил 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авсан.

Өнгөрсөн жил Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авсны дараа энэ үйл явдлыг харлуулсан нэгэн үйл явдал болсон нь тус улсын Олимпийн хорооны гишүүн, Жанжиакоу хотын Хебей мужийн Коммунист намын дарга, спортын дэд сайд зэрэг хүмүүсийн эсрэг авлигын хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан явдал байв.

2022 оны Өвлийн олимп болон Пара олимпийг зохион байгуулахад шаардлагатай төсөв, санхүүгийн зарцуулалтад хатуу хяналт тавьж ажиллан, авлига, хээл хахууль, санхүүгийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэй гэж спортын салбарын удирдлагуудад албан ёсоор үүрэг болгосон байна. 

Эх сурвалж

Авлигатай тэмцэхийн тулд 0 рупигийн мөнгөн дэвсгэрт гаргана. (2016.03.18) 

Энэтхэг. Тус улсын Засгийн газар болон хувийн салбарт гүн бугшаад буй авлигын эсрэг тууштай тэмцэхийн тулд иргэдийн гар дээр 0 рупиийн мөнгөн дэвсгэрт очно. 

“5 багана” төрийн бус байгууллага нь авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү санаачилгыг гаргасан байна. Иргэдийн гар дээр 0 рупигийн мөнгөн дэвсгэрт очсноор төрийн албан хаагч болон хувийн хэвшлийнхэн хээл хахууль нэхэх үед тэдэнд өгөх юм. 

Төрийн бус байгууллагын зүгээс төрийн албан тушаалтнууд энгийн иргэдээс хээл хахууль нэхэх бүрт тэд энэхүү валютыг хэрэглэх, уг дэвсгэртийг тус байгууллагын сайн дурын ажилтнууд төмөр зам, автобусны зогсоол, зах зэрэг олон нийтийн газруудад тарааж, иргэдэд авлига, хээл хахуулийн эсрэг байх талаарх ойлголтыг өгч, тэдгээрт эрхийг нь болон сонголтыг нь сануулсаар байгаа ажээ. 

“5 багана” төрийн бус байгууллагаас “Энэтхэг Улсад авлигатай тэмцэхэд 0 рупигийн мөнгөн дэвсгэртийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, авлигын гэмт хэрэг нь хорих ялтай гэмт хэрэг. Авлигад өртсөн албан тушаалтнууд энгийн ард иргэдээс тэр бүр эсэргүүцэл сонсдоггүй учраас иргэд тэдэнд 0 рупигийн мөнгөн дэвсгэртийг зоригтойгоор харуулах үед тэд айж эхлэх болно” мэдэгдсэн байна. 

Эх сурвалж

Авлигын хэрэгт буруутгагдсан сэжигтнүүдийн улс төрийн эрхийг хязгаарлахыг Засгийн газраас шаардлаа. (2016.03.21) 

Индонез. Тус улсад авлигын хэрэгт буруутгагдсан, сэжиглэгдсэн хүмүүс орон нутгийн сонгуульд оролцох ёсгүй, мөн хэрэв шаардлагатай бол Засгийн газар тэдний улс төрийн эрхийг насан туршид нь хязгаарлах хэрэгтэй байна. 

“Авлигын гэмт хэрэгт буруутгагдсан хүн 5-7 жилийн хорих ялаар шийтгүүлдэг, гэхдээ энэ нь зөвхөн биеэр эзэлж буй шийтгэл юм, харин тэдний улс төрийн эрхийг нь насан туршид нь хязгаарлах жинхэнэ шийтгэл болно. Хэрэв төрийн албан тушаалтан хувийн эрх ашгийн үүднээс эрх мэдлээ хэтрүүлвэл засгийн газар нь түүний улс төрийн эрхийг хязгаарлах хэрэгтэй. Ийм аргаар өмнө нь авлигын хэрэгт шийтгэгдсэн хүмүүс цаашид бүс нутгийн удирдагч болох боломжгүй болно” гэж Индонезийн Иргэний нийгмийн тойргийн сонгуулийн байгууллагын захирал Жакарта хотод болсон хэлэлцүүлэг дээр хэлсэн байна. Тэрээр өмнө нь авлигын хэрэгт яллагдсан хүмүүсийг орон нутгийн сонгуульд оролцуулахыг зөвшөөрсөн 2015 оны Бүс нутгийн сонгуулийн шинэчилсэн хуулийн төслийг эсэргүүцэн мөн энэ үгээ хэлж байсан байна. 

Харин тус улсын Үндсэн хуулийн шүүхээс өнгөрсөн оны 7 дугаар сард дээрх шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт шийлжүүлэхийг зөвшөөрчээ.

Индонези Улс нь өнгөрсөн жил анх удаа 269 бүс нутагт нэгэн зэрэг бүс нутгийн сонгууль явуулсан ба уг сонгуулийн дүнд авлигын хэргээр шийтгэгдсэн нэг хүн, мөн авлигын хэргээр сэжиглэгдсэн хүмүүс ялалт байгуулсан байна. 

Ялалт байгуулсан Хамид Ризал3, Нгести Юуни Супрапти4 нар нь Натуна, Риау бүс нутагт ялалт байгуулсан ба тэдний нэг Хамид нь 2010 онд Жакартын Авлигын шүүхээс “2004 онд нефть, хийн салбартай холбоотой авлигын хэрэгт хамтран оролцсон гэмт хэрэгт яллагдан, 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирол нь 77 тэрбум рупиа буюу 5.85 сая ам.доллар байжээ. 

Эх сурвалж

100 сая ренгитийн авлигын хэргийн дараа худалдан авалтын шинэчлэл хийхийг хүсчээ. (2016.03.21) 

Малайз. Тус улсын Залуучууд, спортын яамны 56 настай албан тушаалтныг сүүлийн 6 жилийн туршид 100 сая ренгитийг шамшигдуулсан хэргээр Малайзын Авлигын эсрэг хорооноос баривчилсан байна. 

Авлигын эсрэг хорооноос сэжигтний 20 сая орчим ренгитийн үнэтэй 12 тээврийн хэрэгсэл, брендийн цүнх, үнэт эдлэл зэрэг хөрөнгийг хураасан төдийгүй 8.3 сая ренгитийн банкны дансыг хаасан байна. Хорооны мэдээлснээр энэ хэрэгт өөр олон хүнийг холбогдуулан шалгаж байгаа ба уг мөнгийг гэрээлэгч компаниудын болон сэжигтний эзэмшиж байсан данс руу Үндэсний спортын зөвлөлөөр дамжуулан хийсэн нь нотлогдсон байна.

Энэ үйл явдлын дараа хууль тогтоогч Хайри Жамалуддинд5 “Залуучууд, Спортын яамны сайд 2014 онд Шударга байдлын нэгдсэн амлалтад гарын үсэг зурахдаа төрийн худалдан авах ажиллагаанд томоохон шинэчлэл хийнэ хэмээн амлаж” байсныг сануулан, энэхүү амлалтаа биелүүлж, Засгийн газрын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд Залуучууд, спортын яамны зүгээс ямар ажил хийснээ тайлагнахыг шаардсан байна. 

Эх сурвалж

Газрын эрхийг авахын тулд эмэгтэйчүүд секс хүчирхийлэлд өртсөөр байна. (2016.03.16) 

АНУ. Газар авахын тулд төрийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэж дэлхийн таван хүн тутмын нэг нь хариулдаг гэсэн судалгааны дүн байдаг. Харин энэ үзэгдэл Африкийн Сахарат бүр ч өндөр буюу гурван хүн тутмын нэг нь хээл, хахууль өгдөг бөгөөд эмэгтэйчүүд нь газар өмчлөх эрх олж авахын тулд секс хүчирхийлэлд маш их өртдгийг судалгаагаар тогтоогдсон байна.

Африк Улсад эмэгтэйчүүд хөдөө аж ахуй эрхлэх нь ихэссэн бөгөөд тэдний амьжиргаа нь секс хүчирхийллээс хамааралтай бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд газартай болох, авсан газраа хянах нь тэдний орлого, хоол хүнсний хангамж, нийгмийн халамжид маш чухал ажээ.

Газар өмчлөх эрх олж авахыг хүссэн эмэгтэйчүүдээс бэлэн мөнгө хээл хахуульд өгөх боломжгүй, залуухан, ганц бие, эсхүл бэлэвсэн эмэгтэйчүүд дээрх хүчирхийлэлд хамгийн ихээр өртсөөр байна. 

Өнгөрсөн жилийн Ганийн мэдээллээс харахад эрэгтэйчүүдийн 23 хувь, эмэгтэйчүүдийн 40 хувь нь газар өмчлөхтэй холбоотой асуудлаар авлигад өртжээ. 

Эх сурвалж

ОХУ-д авлигатай тэмцэхэд Сингапур Улсын туслалцаа хэрэгтэй байна. (2016.03.12) 

ОХУ. Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко6 “Манай улс авлигатай тууштай, үр дүнтэй тэмцэхийн тулд Сингапур Улсын туршлагыг судалж, хэрэгжүүлэх нь зүйтэй. Эдийн засаг, нийгмийн болон улс төрийн хөгжлийн туршлага, мөн авлигатай тэмцэх туршлага зэргээрээ Сингапур улс нь ОХУ-ын төдийгүй дэлхий нийтийн сонирхлыг татаж байна” гэж мэдэгдсэн байна. 

Сингапур Улсын үр дүнтэй туршлагыг судалж, авлигатай тэмцэх ажилд туслалцаа авснаар тодорхой амжилтад хүрэх боломжтой. Жишээ нь, Сингапур Улсад авлигатай тэмцдэг үр дүнтэй арга хэмжээний систем тогтсон. Бага балчраас нь эхлэн иргэддээ авлигаас татгалзах тухай зааж сургадаг, төрийн аппарат нь маш цомхон боловч үр дүнтэй, мөн цалин сайтай төрийн албан хаагчид өөрсдийн ажлын байр, нэр хүндээ маш их хүндэлдэг зэрэг давуу талуудтай. 

Эх сурвалж

Авлигын асуудлыг хэн шийдэж чадах вэ? (2016.03.22) 

Мексик. 2014 онд Гуэрреро мужаас 43 оюутан алга болсон явдал нь хүчирхийллийн түвшин өндөртэй Мексик улсад маш том асуудлыг үүсгэсэн боловч одоо болтол шийдэгдээгүй байна. Хэрэг явдлын шийдвэрлэлт удаашралтай байгааг авлигад өртсөн цагдаагийн албан хаагчидтай холбон тайлбарлаж байна. Мөн “Цагаан ордны дуулиант гэмт хэрэг”-т Ерөнхийлөгч эхнэрийн хамт холбогдон, ерөнхийлөгч Энрике Пена Нието7 өөрийн хувийн тансаг байшингаа ямар замаар авснаа тайлбарлаж чадаагүй тул баривчлагдсан байна. Харин хэдхэн долоо хоногийн өмнө Мексикийн нэгэн яамны ажилтан Лондонгийн Харродст улсын хөрөнгөөр тансаг зоог барьсан нь тогтоогдсон зэрэг дуулиант авлигын гэмт хэргүүд гарсаар байхад энэ асуудлыг хэн шийдэх, авлигаас хэрхэн ангижрах нь тодорхойгүй ажээ. 

Транспарэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн 2015 оны судалгаагаар Мексик Улс нь 95 дугаарт эрэмлэгдсэн жагссан байна. 

Эх сурвалж

Европын холбоо Афганистан Улсад авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ. (2016.03.22) 

Афганистан. Тус улсыг сүйрүүлж буй авлигыг устгах талаар өнгөрсөн хугацаанд томоохон амлалтуудыг өгсөн боловч гарсан дэвшил тун бага, Транспарэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар сүүлийн байрт жагссан хэвээр байна.

Иймд Европын холбооны төлөөлөгчид дайн байлдаантай энэхүү улсад авлигын эсрэг 7 хоногийн компанит ажлыг эхлүүлж, авлига түүний хор хөнөөлийн талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлж эхэллээ. Энэ ажлын хүрээнд тус улсад ирэх 5 дугаар сард өндөр түвшний бага хурал хийхээр төлөвлөж байгаа өгөөд энэхүү санаачилга нь Афганчуудад авлигатай тэмцэхэд нь тусална гэж үзжээ. 

Европын холбооны төлөөлөгч Франц-Майкл Мельбин8 “ Афганистан Улсын орон нутагт тархсан авлига нь тус улсын эдийн засгийг сүйрүүлж, дайны эсрэг тэмцлийг мохоож, гадаадын хөрөнгө оруулалтад заналхийлэл учруулж байна. Өдөр бүр энгийн Афганчууд авлигын хар сүүдэрт өртөж, харин тэр нь цөөн хэдэн баячуудын халаасыг түнтийлгэн, сүүлийн 14 жил турш авлига тус улсыг нөмөрч, улсын тогтвортой байдал, хөгжлийн хамгийн гол аюул заналхийлэл нь болоод байна" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж

Венесуэл Улсын бизнесмэнийг АНУ-ын эрчим хүчний авлигын хэрэгт буруутгав. (2016.03.23)

АНУ. Тус улсын прокурорууд Венесуэл Улсын 52 настай, бизнес эрхлэгч Арахам Жосе Шиера Бастидас9-ыг нефтийн компанийн гэрээг олж авахын тулд хээл хахуульд 1 тэрбум ам.доллар өгсөн гэх гэмт хэрэгт буруутгасан байна. 

Энэ хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны 12 дугаар сард “Tradequip Services & Marine” компанийн ерөнхийлөгч Роберто Ринсон10-г баривчилсан байжээ. Ринкон, Шиера нар эрчим хүчний салбартай холбоотой гэрээг баталгаажуулахын тулд үгсэн хуйвалдаж, албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тэд энэ хээл хахуулиа утасгүй шилжүүлэг, барьцаа төлбөр, нисэх онгоцны тасалбар гэх мэт зүйлээр дамжуулж өгсөн байна. 

Тэд 2009-2014 оны хооронд дээрх гэмт хэрэгт ойролцоогоор 1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд үүний 750 сая ам.долларын асуудлыг АНУ-ын Техаст амьдардаг Венесуэлийн иргэн Ринконд холдогдуулан шалгаж байгаа аж. 

Эх сурвалж