ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.06.18-24/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.06.18-24/

Олон улсын хөнгөн атлетикчдийн холбоодын нийгэмлэгийн тэргүүнээр сэргээшийн асуудалд орооцолдсон хүнийг болгосон хэмээн ББС агентлаг буруутгав (18.06.2016).

Лондон. Интерполоос эрэн сурвалжилж байгаа Олон улсын хөнгөн атлетикчдийн холбоодын нийгэмлэгийн зөвлөх асан Папа Массата Диакийн лорд Себастьян Ког дэмжин, сонгуулахыг хүссэн мессежийг Панорама программ олон нийтэд дэлгэсэн байна. Олимпийн хоёр удаагийн аварга английн тамирчин ямар нэгэн буруу зүйл хийгээгүй хэмээн мэдэгдэж байгаа. “Даргыг сонгох кампанит ажлын үеэр маш олон хүн хүссэн хүсээгүй хэрэгтэй, хэрэггүй зөвлөгөө их өгдөг. Ийм үед элэгсэг, тэгэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Диакийн мессеж ийм л мессежийн нэг байсан” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч Жаки Брок-Дойл хэлсэн. Сэб Кое сэргээшийн асуудлыг мэдээгүй гэснээрээ сонгуулийн хороог төөрөгдөлд оруулсан хэмээн английн хэвлэл, мэдээллээр түүнийг буруутгаж буй юм. Тэрээр ОХУ-ын хөнгөн атлетикчид олноороо сэргээш, авлигын асуудалд орооцолдож буй үед Олон улсын хөнгөн атлетикчдийн холбоодын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүнийг сонгогдсоны дараахан өмнө нь тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Сенегал Улсын Диакийг баривчилж, хүүг нь баривчлах тогтоол гарсан байна.

2014 оны 12 дугаар сард гарсан германы баримтат кинонд Олон улсын хөнгөн атлетикчдийн холбоодын нийгэмлэгийн албаны зарим хүмүүс, оросын хөнгөн атлетикчдийн нийгэмлэгийнхэн оросын хөнгөн атлетикч Лилия Шобуковагийн сэргээш хэрэглэсэн асуудлыг хаацайлахаар үгсэн тохирсныг дэлгэсэн байна. Хэдийгээр Кое нь сэргээш болон авлигатай холбоотой асуудалд ороолцолдоогүй ч тэрээр Олон улсын хөнгөн атлетикчдийн холбоодын нийгэмлэгийн зөвлөлийн гишүүнээр 2003 оноос ажилласан, 2007 оноос дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. Өнгөрсөн онд сонгуулийн хорооны гишүүд түүнийг сэргээшийн асуудалд анхаарал хандуулаагүйд буруутгасан. Тэрээр “ОХУ-ын авлига, сэргээшийн асуудлаар юу ч мэдээгүй. Диакийн хувьд хэвлэлээр шуугиж байсныг мэднэ” гэжээ.

Гэтэл германы баримтат кино гарахаас 4 сарын өмнө Диакийн авлигын асуудал, мөнгө нэхсэн тухай болон Диакийн хүү холбоотой талаар Коэд баримтууд ирсэн хэмээн “ББС” болон “Дэйли Майл” сонинууд мэдээлсэн байна. 2012 оны Лондонгийн олимпод оролцохыг зөвшөөрүүлэх, сэргээшийн асуудлыг нууцлах зорилгоор Олон улсын хөнгөн атлетикчдийн холбоодын нийгэмлэг болон Оросын хөнгөн атлетикчдийн нийгэмлэгийн зарим албаны хүмүүст 500000 ам.доллар төлсөн тухай оросын хөнгөн атлетикч Шобуковагийн төлөөлөгчийн өргөдөл эдгээр баримтуудад дурдагдсан аж. Ийм нөхцөлд Коэ энэ албан тушаалыг цаашид хаших эсэх нь асуудалтай хэмээн ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж

Нью-Ойркийн цагдаагийн байгууллага дахь авлигын асуудал (21.06.2016).

АНУ. Нью-Ойрк хотын цагдаагийн байгууллага дахь авлигын асуудал хотын захирагч Бил де Бласиогийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтээс үүдэлтэй аж. Саяхан цагдаагийн дөрвөн ажилтныг баривчилсан байна. Бизнес эрхлэгч Жереми Райчберг болон Жона Речнитц нар тус хотод улс төрийн нөлөөлллийг өсгөх болон цагдаагийн байгууллагыг өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор цагдаагийн ажилтнуудыг өөрсдийн бие хамгаалагч, жолоочоор олон жилийн турш ажиллуулж байжээ. Де Бласиогийн кампанит ажлын санхүүжилтийн асуудлыг шалгаж буй холбооны албаныхан тэдгээрийн хүрээ хэр тархсаныг олж илрүүлсэн байна. Дөрвөн цагдаагийн албан тушаалтан болох дэд дарга Майкл Харрингтон , дэд хянагч Жеймс Грант , офицер Ричард Очетал болон түрүүч Давид Вилануева нар нь бизнес эрхлэгчдээс 100000 гаруй ам.долларын үнэ бүхий бэлэг, сэлт авсныг мөрдөн байцаагчид тогтоожээ.

Цагдаагийн хоёр удирдах албан тушаалтнууд үнэтэй дайллага, цайллага, гадаад, дотоод аяллыг эдгээр бизнес эрхлэгчдээс хүртсэнийхээ хариуд цагдаагийн байгууллагын хамгаалалт үзүүлсэн асуудалд буруутгагдсан байна. Лас-Вегас аялахдаа биеэ үнэлэгч хүртэл авч явжээ. Мөн л иймэрхүү байдлаар бэлэг, сэлт түрүүчид өгч галт зэвсгийн зөвшөөрөл авсан гэжээ. Райчбергийг дөрвөн цагдаагийн офицерийн хамт баривчилсан аж. Хотын цагдан хорих байгууллагуудын холбооны тэргүүнд хээл хахууль өгсөн хэрэгт буруутай нь нотлогдсон ба тэрээр мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж байгаа юм. Хотын захирагчийн кампанит ажлын санхүүжилтийн 5 асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэдий ч одоогоор түүнийг буруутгах асуудал гараагүй байна.

Амьтдын эрхийг хамгаалах Нуклас буюу “Нью-Ойркчууд - Цэвэр, амьдрахуйц, аюулгүй гудамж” байгууллага Нью-Орйкийн гудамжинд морь явахыг хориглох хууль батлуулах зорилгоор Де Блассиогийн кампанит ажилд нэлээд санхүүжилт хийсэн байна. Де Блассио нь 2013 онд Ардчилсан намаас сонгогдсон ба тэрээр 2014 онд Бүгд найрамдах намын гишүүд Сенатад олонхи суудлыг аваад байсныг бууруулах зорилгоор Ардчилсан намын гишүүдийг дэмжүүлэх зорилгоор санхүүгийн хандив идэвхтэй цуглуулж байгаагаа нуугаагүй юм. Захирагчийн кампанит ажлын санхүүжилтэд тус хотод бизнес эрхлэж буй томоохон холбоод, үл хөдлөх хөрөнгийн компаниуд хандив өгсөн байсан юм. Де Блассиод 50 000 ам.долларын хандив өгсөн Речнитцийн компани Нью-Ойркийн Ардчилсан намд өгсөн 102300 ам.долларын хандив нь зөвшөөрөгдсөн дээд хэмжээ юм. Харин тэрээр Де Блассиогийн сонгуулийн санхүүжилтэд өгсөн 4950 ам.долларын хандив хувь хүний хувьд дээд хэмжээ юм.

Ихээхэн хандив өгсөн хоёр бизнес эрхлэгчдэд үл хөдлөх хөрөнгийн наймаанд ямар нэгэн давуу байдал олгосон эсэхийг мөрдөн байцагчид шалгаж байна. Хотын захирагч 5 дугаар сард 32200 ам.долларын хандивыг эргүүлэн өгсөн ба тэрээр “бид хууль зөрчөөгүй” хэмээн мэдэгдэж байгаа аж.

Эх сурвалж

Төрийн албаны авлигын асуудлын талаар мэдээлэл авах 12 шугам ажиллуулна хэмээн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дуэртэ мэдэгдэв (26.06.2016).

Филиппин Улс. Төрийн албан хаагчид өөрсдийн дарга нарын асуудлаар мөн мэдээлэл өгч болно хэмээн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дуэртэ мэдэгдэв. Эдгээр утсанд ирсэн мэдээлэл 24 цагийн турш шууд түүнд хүрч байна гэдгийг тэрээр тэмдэглэсэн юм. Түүнчлэн гаалийн болон татварын байгууллагын албан хаагчдад хандан эдгээр байгууллага дахь хээл, хахууль, авлигын асуудлыг таслан зогсооно хэмээн мэдэгдсэн. Тэрээр бараг 10000 гаруй хүн цугласан уулзалтын үеэр “Та бүхэн иймэрхүү үйлдлээ таслан зогсоох хэрэгтэй, эс тэгвэл би та нарыг илчлэх болно” гэжээ. Түүнчлэн гэмт хэрэг, хар тамхины наймаа эрхлэгчидтэй тэмцэх болно хэмээн зарласан. Амьдрал сайн сайхан байгаасай хэмээн зөвхөн залбираад үр дүн гарахгүй. Манай Засгийн газар тээврийн газар (жолооны үнэмлэх), гадаад харилцааны газар (гадаад паспорт авах) зэрэг байгууллагад хүмүүс олноор дараалан зогсдгийг устгана. Иргэд баримтаа өгөөд тодорхой өдөр эргэн ирж авдаг байхаар зохицуулалтыг хийнэ. Ингэснээр олон цагаар дараалалд зогсох шаардлагагүй болно. Түүнчлэн шинэчлэлийг цагдаагийн байгууллагад хийх хэрэгтэй. Гэмт хэрэгтэй холбоотой, эсхүл нас барагсдын бүртгэл, нас барсан цагдаагийн албан хаагч, цэргийн ар гэр, бэлэвсэн эхнэр хүүхдийн тэтгэмжийн бүртгэлд орохын тулд орон нутгаас зайлшгүй биеэр ирэх шаардлагагүй болгож цагдаагийн төв байгууллагаас бүртгэлийн дагуу орон нутагт ар гэрийхэнд нь хүргүүлэх талаар арга хэмжээ авна. Энэ бол миний хийж чадах өчүүхэн зүйл юм. Филиппин Улсын итгэл найдвар бол ажлын байр бий болгох хөрөнгө оруулалтыг хийх явдал юм. Хөрөнгө оруулалт хийхээс өмнө тус улс цэвэр болох хэрэгтэй хэмээн тэрээр мэдэгдэв.

Эх сурвалж

Дэлхийн хамгийн ихээр авлигажсан хотууд (21.06.2016).

Гардиан. Панамын баримт илчлэгдсэнээс хойш дэлхийн хотууд Могадишу -аас эхлэн Лондон хүртэл авлига, хээл хахуулийн шуугианд дунд байна. Гэвч хотууд дахь авлига ямар байдаг, хэрхэн хэмждэг вэ?

Майкл Казиус МакДональд өсвөр насандаа вагон буулгах ажил хийж байжээ. Энэ бол 1850-аад он юм. Тэр үед Чикаго хот хурдан хөгжиж буй үндэсний тээврийн гол цэгүүдийн нэг байсан юм. Тухайн үед орон гэргүй хүүхдүүд галт тэрэгний буудлаар хэсч жижиг хайрцагтай чихэр жимс зардаг байсан нь хууль бусаар хөрөнгөжих боломж олгосон аж. МакДональд “чихэрний худалдаачин” хийж мөнгө олсон байна. Энэ нь ядарсан зорчигчдод зарсан жижиг хайрцагтай чихэр, жимсийг задлахад хоосон, бараг хоосон байдаг байжээ. Тэрээр мөнгө цуглуулж Чикагогийн гэмт хэргийн ертөнцөд өөрийн хүрээллийг тогтоож чадсан байна. Ингэсээр гэмт хэргийн ертөнцөд нөлөө бүхий болж, мөнгө ашиглан улс төрийн нөлөөллийг олж авсан ба тэрээр 1870-1880 онд маш их эрх мэдэлтэй болжээ. Түүнийг “Майк хаан” гэдэг байсан бөгөөд хатуу гараар Чикагог барьдаг байсан юм. Тэрээр хэзээ ч ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй боловч зөвхөн тэр Чикаго хотын сонгогдож буй захирагч, сенатын гишүүн нарын хувь заяаг мэддэг байв.

Анх хотын авлига гэгчийг МакДональд цэцэглүүлсний зуун жилийн дараа авлигад автсан Чикаго хотын нэр хүндийг Аль Капонэгээс Род Благожевич үргэлжлүүлсээр байв. Сүүлийн 40 жилийн түүхэнд тус хотод 1500 гаруй авлига, хээл хахуулийн асуудал гарсан нь бусад АНУ-ын хотуудаас хамгийн их нь байна хэмээн Иллинойс Их сургуулиас өнгөрсөн жил гаргасан тайланд Чикаго хот нь АНУ-ын “Авлигын нийслэл” хэмээн дурдагджээ.

Тэгэхдээ АНУ-аас гадна Чикаго маш өндөр “өрсөлдөөнтэй” тулгарч байгаа аж. Тухайлбал, сүүлийн 8 жилд Колумбийн захирагч нар 1380 удаа авлигын асуудалд орооцолдсон бол Украинд өдөр тутмын мэдээ, мэдээллийн 10 асуудлын нэг нь хотын авлигын асуудал байна. Испанид гэхэд нийслэл хот Мадрид болон Валенса хотод хийгдэх барилгын ажлын тендерт оролцоход барилгын компаниудаас төрийн албан тушаалтнуудад маш их хээл хахууль өгсөн гэх “Гюртел” асуудал дэгдсэнээр хэн ч шийтгэл хүлээхгүй байгаа нь авлига системийн шинж чанартай болжээ хэмээн иргэдийн 95 хувь нь үзэхэд хүргээд байгаа аж. Төрийн өмчит Петробас компанийн хээл хахуулийн асуудал дуусаагүй байхад Рио де Жанейрод прокурорууд болон хотын зөвлөлийн гишүүд Олимпийн тоглолтын барилгын ажлуудад хээл хахууль, авлигын асуудал гарсан эсэхийг сайтар шалгаж байна.

Тэгвэл Чикаго хотын авлигын түвшин дэлхийн бусад хотуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ? Хариулт нь хэрхэн хотын авлигыг тодорхойлохоос шалтгаална. Хялбар, эсхүл нийтлэг арга байхгүй, харин илүү хүнд асуулт урган гардаг. Хотууд авлигаас ангид байна гэдэг нь яг ямар байх ёстой вэ?

Мянга, мянга жилийн түүхтэй хотжих үйл явц байгалийн болон олон нийтийн нөөц багатай газар хууль, дүрмийг зөрчигчдөд дандаа боломж олгодог. Хүн амын өсөлт, нягтаршил өндөртэй хот сууринд газар, ундны ус, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын хэрэгцээ ихсэж зайлшгүй хомсдол бий болгодог хэмээн Транспарэнси интрернэшнл байгууллагын судлаач Дитер Цинбауэр тайлбарлаж байна. Хомсдол байгаа газар авлигын эрсдэл бий болно. Эдгээр нөөцийг хэн эзэмшиж байна, хэрхэн эдгээр нөөцийг хуваарилах вэ? гэсэн асуулт гардаг. Мэдээжийн хэрэг эдгээр асуулт орон нутагт ч байдаг тэгэхдээ хотын нөхцөлд энэ нь илүү хүчтэй босож ирдэг.

Эдгээр эрсдлүүд жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Дараагийн 30 жилд дэлхий дахинд хотод амьдарч буй хүн амын тоо 2.5 тэрбум болж өсөх төлөвтэй байна. Хотжих үйл явц илүүтэйгээр авлига ихтэй газраас өсөх төлөвтэй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Транспарэнси интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индекс судалгааны үр дүнг 0 (маш ихээр авлигад автсан) - 100 (маш цэвэр) гэж үнэлдэг. Уг судалгаагаар Энэтхэг, БНХАУ, Нигери зэрэг нь 40-өөс доогуур үнэлгээтэй буюу авлигад ихээр автсан гэсэн байна. Зөвхөн эдгээр 3 улсад 2050 он гэхэд тэрбум хүн оршин суух тооцоо байна.

Гэтэл өнөөг хүртэл олон улсын хэмжээнд авлигын эрсэг хүчин чармайлтыг бүхэлд нь улсын хувьд авч үзэж байснаас хот гэж онцолж байгаагүй. Гэтэл саяхан болсон Панамын баримтууд илчлэгдсэнээр авлигын эсрэг хүчин чармайлтын талаарх маргааныг өөр өнцгөөс харахад хүргэж байна. Татварын таатай орчинтой бүсүүд хотуудад шууд нөлөөлж байгаа нь эдгээр Панамын баримтаас ил болов. Татварын таатай орчинд бүртгэлтэй 31000 гаруй компани Лондон хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа нь анхаарал татаж байна хэмээн Цинбауэр тэмдэглэжээ.

Гэтэл Дээд хэмжээний уулзалтын үеэр Дэвид Камерун хотын нөхцөл байдлыг үл ойшоож байна. Олон улсын хэмжээнд макро түвшинд анхаарал хандуулаад байгаа болохоос хотын түвшинд ямар байгааг анзаарахгүй байна хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Дэлхийн авлигын эсрэг санаачлагын хөтөлбөрийн менежер Анга Тимилсина онцолж байна. Хэдийгээр зарим нэг бүс нутгийн хэмжээнд хийсэн судалгаа байгаа ч дэлхийн түвшинд хотуудын авлигад өртөх эрсдлийг тооцсон ямар нэгэн судалгаа байхгүй байгаа нь асуудлыг хүнрүүлж байгаагаас гадна хотуудын авлигын эрсдлийг хэрхэн тооцох нэгдсэн аргачлал ч үгүй байна.

Хотын авлигад өртөх эрсдлийг ооцох аргачлал болгон ямар нэгэн дутагдалтай байна. Зарим хотуудад чухал үзүүлэлт зарим нь шаардлагагүй байх явдал гардаг. Бид хэрхэн алимыг лийртэй харьцуулах вэ? хэмээн Анга Тимилсина тэмдэглэжээ. Зарим нэг хэсэгчилсэн мэдээлэлд үндэслэхэд хэсэг хотууд онцгойрдог. Хэрэв үндэсний авлигын индексийн үр дүнтэй хотуудын авлигын индекс шууд хамааралтай гэж үзвэл дайн байлданд нэрвэгдсэн хотуудад боловсрол, эрүүл мэнд болон бусад нийгмийн халамжийн салбарууд хэвийн үйл ажиллагаа алдагдсан байдаг. Иймээс үр дүн нь тааруу байна гэсэн үг. Тухайлбал, Сомали Улсын Могадишу хот, Афганистан Улсын Кабул хот, Өмнөд Судан Улсын Жуба хот гэх мэт. Авлигын төсөөллийн индексээр 10 үнэлгээнээс бараг доогуур Ливи, Ирак улсад цэргийн мөргөлдөөн, газрын тосны баялаг нөөц зэрэг нь Триполи болон Багдад хотуудад авлигын эрсдлийг улам нэмэгдүүлж байна.

Хотын оршин суугчдын эрх зүйн хамгаалалт хир зэрэг түвшинд байгаа болон өдөр тутмын амьдралдаа хээл хахуульд хэр зэрэг мөнгө зарж байна гэсэн асуудлууд хотын авлигын талаар ярихад гарч ирдэг. Үүнд африк, азийн хотууд ялгардаг. Дэлхийн хотуудын удирдлагын асуудлыг судлах хоёр жилийн хугацаатай Шинэ хотын засаглалын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаа ба Нигери Улсын Лагос болон Порт Харкогт хотуудад авлигын эрсдэл өндөр байгаа нь засаглалын асуудал оршиж буйг илэрхийлнэ. Эритреа Улсын нийслэл Асмара хот, Мавритани Улсын нийслэл Ноакчот хот, Гвиней Улсын Конакру хотуудын хууль дээд ёс, хариуцлагатай байдал, төрийн албаны шударга байдал гэсэн үзүүлэлтүүд тааруу байгааг Вашингтонд төвтэй ашгийн бус Дэлхийн шударга байдал байгууллагын судалгаа онцолжээ.

Харин энэтхэгийн айпэйдбрайб.ком (би хээл хахууль өгсөн) цахим сайтын үнэлгээгээр Бангалор , Дели болон Хидэрабад хотууд хамгийн ихээр авлигад автсан гэж үзсэн бол зарим судалгаагаар хөрш Бангладеш Улсын Дака хотыг төрийн үйлчилгээ, бизнесийн зөвшөөрөл авахад албан бус төлбөр их нэхдэг гэсэн байна.

Хотод авлигын хүрээг хэмжих өөр нэг үзүүлэлт бол зохион байгуулалттай гэмт хэргийн түвшин болон олон нийт хүчирхийлэлд өртдөг байдлыг авч үздэг. Үүнд Латин америкийн хотууд давамгайлдаг. Дэлхийн хамгийн аюултай хотуудын жагсаалтад Каракас хот Гондурас Улсын Сан Педро Сула хотыг ардаа орхин тэргүүлсэн бол Дэлхийн шударга байдал судалгаагаар Венесуэл Улсын нийслэл хамгийн авлигын эрсдэл өндөртэйд тооцогдож байна. Харин Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индекс судалгааны дүнгээр газрын тосоор баялаг Венесуэл Улс хамгийн доогуур үнэлгээтэй 10 улсын доогуур оржээ. Авлигад автсан аюулгүй байдлын албаныхан нь хотуудад хүчирхийлэл хийхэд тусладаг бол Каракас хотод хүн хулгайлсан 10 хэргийн наймд цагдаагийн байгууллага оролцсон байдаг гэжээ.

Тэгэхдээ эдгээр тоо баримт хотуудын авлигын асуудлыг тодорхойлоход бүдгэрэх юм. Хууль бус мөнгөний урсгал ба тэдгээрийг нуусан байдал хотуудын авлигыг хэмжихэд хамгийн чухал үзүүлэлт юм. Ашхабадад төсвийн хөрөнгө шамшигдуулахаас эхлэн Боготад хээл хахууль өгсөн ч энэ мөнгийг хаа нэгэн газар нууна. Тэр газар нь ихэнхи тохиолдолд Лондон.

Английн хувийн банкуудад 1.65 их наяд ам.долларын хөрөнгө эргэлдэж байна. Энэ их мөнгө маш таатай татварын, санхүүгийн байгууллагын, нууцын гэх мэт хууль зүйн орчноор хамгаалагдсан байдаг. Транспарэнси интернэшнл байгууллага Лондонг “авлигын номер нэг үүр ” хэмээн нэрлэсэн бол мафийг судалдаг, эрэн сурвалжлах сэтгүүлч Роберт Савиано тус улсыг дэлхийн хамгийн ихээр авлигад автсан улс хэмээн нэрлэсэн. Лондон болон түүний санхүүгийн салбарыг асуудлын цөмд авч үзэхгүйгээр хотуудын авлигын асуудлыг хэлэлцэх боломжгүй юм. Дэлхийн эдийн засгийн системд нөлөөлж буй Лондонгийн санхүүгийн цөм дэлхийн бусад улс оронд авлигыг экспортлохын зэрэгцээ авлигын улмаас олсон хөрөнгөө нуух орчныг бүрдүүлснээр бусад хотууд дахь авлигатай хийх тэмцлийг илүү хүндрэлтэй болгож байна.

Хотууд өргөн тэлснээр газрын үнэ цэнэ, ач холбогдол улам өсөн нэмэгдэж байна. Хотууд газрын “нөөцийн хараал” үзэгдэлд орж байгааг Дитер Цинбауэр тэмдэглэж байна. “Нөөцийн хараал” гэдэг үзэгдэл байгалийн баялаг ихтэй улс оронд ихээхэн тохиолддог үзэгдэл юм. Тухайлбал, Египет Улсад Каир хотын захын газруудыг төрийн албан хаагчид зарж борлуулснаар ундны ус, цахилгаан эрчим хүч, нийтийн тээвэр зэргийг хүн амын нягтаршил багатай газар зарцуулахад хүргэж байна. Энэ нь газрын үнэ өссөнөөр цөөхөн хэдэн хүнд баяжих боломж олгохоос гадна хотын төлөвлөлтийг буруу хийх, цаашид хотын хөгжлийг боомилох нөхцлийг бүрдүүлж байна. Тэгэхдээ зарим хотуудад авлигатай хийх тэмцэл үр дүнгээ өгчээ. Колумб Улсын 2 дахь том хот болох Меделин ихээхэн өөрчлөлтийг хийсэн бол Румын Улсын Бухарест хотын захирагч Сорин Опреску өнгөрсөн онд баривчлагдан огцорсон.

Тэгэхдээ авлигатай хийх тэмцлийг тусдаа хийгээд амжилтад хүрэхгүй. Бид өөрсдийн хотууд дахь авлигын ул суурийг устгая гэвэл дэлхийн хэмжээнд эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж нэг газраас шамшигдуулсан хөрөнгийг нөгөө газарт нуух боломжийг хязгаарлах хэрэгтэй байна. Иймд Лондонд амьдарч буй бидний хувьд анхаарлаа хандуулах цаг боллоо.

Эх сурвалж

Мохатхир Мохамад авлигатай тэмцэх болон Малази Улсыг аврах талаар (24.05.2016).

Малайз Улс. Малазийн Ерөнхий сайд асан Мохатхир Мохамад Ерөнхий сайд Нажиб Разакийк огцрохыг уриалав. Тэрээр Ерөнхий сайд Разакийг эдийн засгийг буруу удирдсан, үг хэлэх эрхийг боогдуулсан, зуун мянган сая ам.доллар хээл хахуульд авсан гэх зэргээр буруутгаад байгаа боловч Ерөнхий сайд үгүйсгэж байгаа юм. Мохамадын тэргүүлж буй “Малайзыг аварья” хөдөлгөөнөөс хээл хахуулийн асуудалд орооцолдсон Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байгаа ба Малайзыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зүй бусаар ашиглан 700 мянган ам.доллар Нажибын хувийн дансанд байгаа зэргийг буруутгаж байгаа аж. Харин Нажиб тэрхүү мөнгө нь Саудын Арабын кампанит ажлын санхүүжилт бөгөөд буцаан өгсөн гэж хариулсан. Мохатхир тус улсын Ерөнхий сайдын албыг 22 жилийн турш хашсан ба Нажиб огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд буй юм.

Эх сурвалж

АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн Фаттах авлигын хэрэгт буруутгагдаад байна (21.05.2016).

АНУ. Бүгд найрамдах намын гишүүн Чака Фаттах 2007 онд Фелидальфийн захирагч болох сонгуулийн кампанит ажлын үеэр мөнгө нэхсэн, залилан хийсэн, мөнгө угаасан зэрэгт буруутгагдаад байна. Дөрвөн долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын үеэр сонгуульд 1 сая гаруй ам. доллар хууль бусаар зарцуулсан гэсэн ба тэрээр сонгуульд ялагдсаны дараа тэрээр хэрэглээгүй 400 мянган ам.долларыг буцаасан хэмээн тогтоожээ. Түүнээс гадна өөр 3 этгээд хууль бус сонгуулийн санхүүжилт бүрдүүлсэн хэрэгт буруутгагдсан байна. Фаттахын хүүхдүүдэд сургалтын төлбөр хэлбэрээр 18000 ам.долларын хандив өгсөн, амралтын байшин авахад мөнгөн хандив авсан зэрэгт прокурорын зүгээс буруутгаж байна. Түүний улс төрийн карьер нь сонгуулд ялагдсанаар шүүх хурлын өмнө дууссан юм. Фаттах 12 дахь удаагаа сенатын сонгуульд оролцсон нь 4 дүгээр сард ялагдсанаар дуусгавар болжээ.

Эх сурвалж