ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.21-22/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.21-22/

Малайзийн Авлигын эсрэг комисс гурван хүнийг баривчлаад байна

Куала-Лумпур 11.21.2016 (Malasiakini). Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хээл хахууль авах гэмт хэрэгтэй холбогдуулан Лабуан мужид гурван хүн баривчилснаа Малайзийн Авлигын эсрэг комиссын Путражая салбарынхан өнөөдөр мэдэгдэв. Эдгээрийн хоёр нь тендерт оролцсон компанийн албан хаагч ба нэг нь төрийн байгууллагын дарга аж. Сэжигтнээр шалгагдаж буй төрийн байгууллагын дарга түүний гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг 12 дансны гүйлгээг зогсоогоод байгаа бөгөөд тэдгээр дансан дахь 889000 (200000 гаруй ам.доллар) рингитийг авлига, хээл хахуулийн мөнгө хэмээн сэжиглэж буй аж. Малайзийн Авлигын эсрэг комисс сэжигтнүүдийн бусад дансны гүйлгээг нарийн шалгахаар болоод байна. Маргааш сэжигтнүүдийг цаашид хорих зөвшөөрлийг Лабуан мужийн шүүхээс авахаар төлөвлөж байна хэмээн тус байгууллагаас мэдэгдэв.

Эх сурвалж: http://www.malaysiakini.com/news/363633

Ерөнхийлөгч асан Лула авлигын хэргүүдийн талаар огт мэдээгүй гэдэг нь эргэлзээ төрүүлж байна хэмээн Сенатын гишүүн асан мэдэгдэв

Бразил Улс 11.21.2016 (Reuters). Бразил Улсын Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва-ийн шүүх хурал Даваа гаригт эхлэв. Ерөнхийлөгч асан Силва нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа маш том хэмжээний авлигын сүлжээний талаар мэдээгүй гэдэг нь үнэмшилгүй юм хэмээн Сенатын гишүүн асан Делисидио до Амарал[6] шүүх хурлын үеэр мэдэгдэв. Хээл хахууль авч мөнгө угаан тансаг зэрэглэлийн байшин авсан асуудлыг Ерөнхийлөгч асан Лула үйгүйсгэж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн тайлбар өгч байгаа бөгөөд уг асуудлаар НҮБ-д хандсан гэдгээ уламжилсан байна. Уг шүүх хурал нь төрийн өмчийн газрын тосны Петробас компанийг тойрсон авлигын хэрэгтэй холбоотой юм. “Ерөнхийлөгч уг компанийн тендертэй холбоотой нарийн асуудлуудыг мэдэхгүй ч ерөнхийд нь үнэ өсгөж гэрээ, хэлцэл хийгддэгийг мэдэх ёстой байсан” хэмээн шүүх хуралд Амарал мэдүүлжээ. Амарал нь Ажилчдын намын гишүүн ба Ерөнхийлөгч асан Силва, Дилма Русеф нарын ойрын хамтрагч байсан бөгөөд өнгөрсөн жил авлигын хэрэгт холбогдон огцрох хүртлээ Сенатын гишүүн байжээ. Харин тэрээр ялаа хөнгөрүүлэхийн тулд мөрдөн шалгах байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Петробас компанитай холбоотой ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэх болон тансаг зэрэглэлийн байшин эзэмшигч гэдгийг нотолсон гэрчийн мэдүүлэг байхгүй хэмээн Лулагийн өмгөөлөгчид шүүхэд мэдэгдээд байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-brazil-lula-corruption-idUSKBN13H04G

Ардчилсан намынхан Трампын ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хэрхэн ашиглах вэ?

АНУ 11.22.2016 (Newsrepublic.com). Дональд Трамп сонгогдоод хоёр долоо хоног болов уу үгүй юу түүнийг тойрсон ашиг сонирхлын зөрчил тус улсын Үндсэн хуулийн хямралд хүргэх нь хэмээн ажиглагчид үзэж байна. Гол нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг корпорацийн эзэн. Тэрээр компаниа зарах ямар ч бодолгүй, насанд хүрсэн гурван хүүхэддээ удирдлагыг шилжүүлэх гэж байгаа юм байна. Үүнтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн асуудал өнгөрсөн долоо хоногоос ажиглагдаж эхлэв. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй хийх уулзалтын үеэр Дональд Трампын охин Иванка хамт сууж байсан. Мөн Энэтхэг Улсын бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтын үеэр Дональд Трампын хүү Эрик Трамп оролцсон аж.

Саяхан Вашингтон-д “Трамп олон улсын зочид буудал” нээгдсэн ба нээлтийн хүлээн авалтад гадаадын дипломатуудыг урьсан бөгөөд гадаад улсын төлөөлөгчид тус улсын шинэ Ерөнхийлөгчтэй танилцан сайн харилцаатай болохыг хүсэх нь тодорхой юм. “Би шинэ Ерөнхийлөгчид “Таны өрсөлдөгчийн буудалд буусан гэж хэлснээс Танай шинэ буудал надаа таалагдсан гэж хэлсэн нь дээр биздээ” хэмээн азийн нэг улсын дипломат Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Трампын гэр бүлийн бизнес болон улс төрийн хутгалдаан мөдхөн асуудал дэгдээж болзошгүй юм. Магадгүй Конгресс дэх Бүгд найрамдахчууд Трампыг эсэргүү цэхийг үйгүйсгэхгүй хэмээн Ноа Буукибндер Вашингтон пост сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрээр Вашингтоны иргэдийн ёс зүй, хариуцлагатай байдал төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал аж.

Эх сурвалж: https://newrepublic.com/article/138867/democrats-can-use-trumps-corruption

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА