ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.22-23/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.22-23/

Кенийн албан тушаалтыг авлигын хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага саатуулав

Кени Улс 11.22.2016 (The Gardian). Кенийн усан сэлэлтийн холбооны Ерөнхийлөгч Бен Экумбо-г тус улсаас 2016 оны Риогийн олимпиадад оролцох тамирчдад зориулсан хөрөнгөнөөс завшсан хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Экумбо нь Усан сэлэлтийн холбооны Ерөнхийлөгчөөс гадна тэрээр Кени Улсын Олимпийн хорооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд тамирчдад зориулсан хөрөнгө шамшигдуулсантай холбоотой саатулагдсан тав дахь төрийн өндөр албан тушаалтан юм. Цагдаагийн байгууллага түүний гэр орноос Найк фирмийн пүүз, үндэсний шигшээ багийн биеийн тамирын хувцас зэргийг олжээ. Албан тушаалтнуудыг 6.4 сая фунт стерлингтэй тэнцэх хэмжээний зардал, хувцас, биеийн тамирын хэрэгсэл зэргийг завшсан хэмээн мөрдөн байцаагчид үзэж байна. Экумбогоос гадна биеийн тамир спортын албаны дөрвөн албан тушаалтныг баривчилсан юм. Эдгээрийн нэг Стефэн Сой-г үндэсний шигшээ багийн тамирчдын байр, хоол, унааны зардал болох 250000 ам.долларыг завшсан гэж үзэж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: https://www.theguardian.com/sport/2016/nov/22/kenya-official-hiding-under-bed-rio-2016-arrest

Нигер Улсын тэргүүн хатагтай авлигатай тэмцэнэ

Нигер Улс 11.22.2016 (Vanguard). Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо тэргүүн хатагтай Айша Мухамаду Бухари-ийн ажлын албатай хамтран Нигерийн эмэгтэйчүүдийг авлигатай тэмцэх ажилд татан оролцуулах ажлыг зохион байгуулж байна. “Нигерийн эмэгтэйчүүд авлигын эсрэг” хөтөлбөр нь гэр бүлд болон нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг өндөр байдагтай холбоотой хэмээн Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хороо тайлбарлаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Олон улсын хурлын төвд эмэгтэйчүүдийн уулзалтыг зохион байгуулах аж. “Нигерийн эмэгтэйчүүд авлигын эсрэг” хөтөлбөрийн зорилго нь эмэгтэйчүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах, эмэгтэйчүүдээр дамжуулан гэр бүлд авлигыг үл тэвчих уур амьсгал бий болгох улмаар нийгэмд ухуулан таниулах явдал юм. Эмэгтэйчүүдийг авлигатай тэмцэх үйл хэрэгт татан оролцуулах нь авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ хэмээн Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хорооны тэргүүн Ибрахим Магу мэдэгдсэн байна. Гэр бүлийг авч явдаг эмэгтэйчүүдийн хувьд авлигатай тэмцэх, шударга байдал, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд эмэгтэйчүүдийн дуу хоолой зайлшгүй хэрэгтэй хэмээн тэрээр тэмдэглэв.

Эх сурвалж: http://www.vanguardngr.com/2016/11/efcc-partners-aisha-buhari-on-corruption-fight/

Панама Улс авлигын эсрэг шинэ хуультай болох шаардлагатай байна

Панама 11.22.2016 (Reuters). Гэмт хэрэгтнүүд тус улсыг татвараас зайлсхийх, мөнгө угаахад ашигладаг болох нь өнгөрсөн дөрвөн сард шуугиан дэгдээсэн Панамын баримтуудаас харагдлаа. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн зүйл заалтыг хангахуйц эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн улсын хууль тогтоомжид үнэлгээ хийсэн таван шинжээчээс бүрдсэн баг дүгнэлт гаргажээ. Тайланг Даваа гаригт танилцуулсан байна.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-panama-tax-idUSKBN13H08H?il=0.

БНХАУ-ын нэг шинэ хяналтын байгууллага байгуулагдснаар бүх төрийн албан хаагчдыг хянана

Бээжин 11.18.2016 (Straitstime). Бүх төрийн албан хаагчдыг, тухайлбал Засгийн газрын гишүүд, шүүгчид, прокурор зэргийг хянах чиг үүрэг бүхий үндэсний авлигын эсрэг хяналтын байгууллага байгуулахаар төлөвлөж байна. Тус байгууллага байгуулах нь авлигатай тэмцэхэд ач холбогдолтой гэж зарим нэг нь үзэж байхад зарим нь Ерөнхийлөгч Ши Жин Пиныг өөрийнхөө өрсөлдөгчдийг буулгаж авах том зэвсэгтэй болох нь хэмээн үзэж байна.

Эх сурвалж: http://www.straitstimes.com/asia/east-asia/chinas-new-agency-to-keep-tabs-on-all-public-servants

Базелийн Засаглалын хүрээлэнд авлигын чиглэлээр сургалт болно

Швейцари Улс 11.23.2016 (Baselgovernance.com). Базелийн Засаглалын хүрээлэнгээс 2017 оны нэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд авлигын судалгааны чиглэлээр сургалт зохион байгуулна. Сургалт нь судлаачид, авлигатай тэмцэх чиглэлээр ажиллагсад, оюутнууд болон бусад оролцогчдод зориулагдсан ба сургалтын төлбөр 450 евро юм байна . Бүртгэл нэгдүгээр сарын 9-нд дуусна.

Эх сурвалж: https://www.baselgovernance.org/research-workshop

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА