ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.12-13/

A- A A+
ГАДААДЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ВЕБ САЙТАД НИЙТЛЭГДСЭН МЭДЭЭ, НИЙТЛЭЛ, ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.12.12-13/

Авлига, хээл хахуулийн эсрэг жагсагчдад Кенийн цагдаагийн байгууллага нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

Найроби. 2016.12.12 (www.voanews.com). Кенийн цагдаагийн байгууллага Засгийн газарт хээл хахууль газар авсныг эсэргүүцэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Цагдаагийн албан хаагчид жагсаалыг тарааж гурван хүн баривчилсан хэдий ч жагсагчид байршлаа өөрчилж өөр газар дахин жагсаалаа үргэлжлүүсэн байна. Жагсаал нь Кени Улсын тусгаар тогтнолоо олсны 35 жилийн ойтой давхцаж буй аж. Дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус улсад хэд хэдэн томоохон авлига, хээл хахуультай холбоотой шуугиан дэгдсэн нь Ерөнхийлөгч Ухуру Кеньяата-д дарамт, шахалт болж буй талаар ажиглагчид тэмдэглэсэн байна. Тэрээр дараа жилийн сонгуульд оролцох хүсэлтэй байгаа аж. Кени Улс нь хамгийн ихээр авлигад автсан улсуудын нэг бөгөөд Транспарэнси интернэйшнл байгууллагын судалгаагаар 2015 онд 168 улсаас авлигын түвшингээр 139 дугаар байрыг эзэлсэн.

Эх сурвалж: http://www.voanews.com/a/kenya-police-tear-gas-protests/3632637.html

ЛуксЛийкс компанитай холбоотой асуудлыг дэлгэсэн “шүгэл үлээгч”-ийн хэргийг Люксенбургийн шүүхээр хэлэлцэж байна

Люксембург. 2016.12.12 (www.france24.com). Люксембургийн шүүхээс хорих ял оноосон гурван шүүгдэгч давж заалдах болж, Европ даяар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэгчид шийдвэрийг хүлээж байна. Энэ оны хавар Панамын баримтууд илчлэгдсэнээс хойш үндэстэн дамжсан томоохон компаниудын татвараас зайлсхийх асуудлын талаар шуугиан тасрахгүй байна. Прайсвотеркуперс компанийн хоёр ажилтан асан Антойн Делтор, Рафаэл Халет нар нь францын сурвалжлагч Эдуард Перин-д 30000 гаруй баримт өгсөн хэрэгт буруутгагдан 6 дугаар сард шүүхээс тус бүр нэг жилийн болон есөн сарын тэнсэн харгалзах ял авчээ. Сурвалжлагчтай холбоотой хэргийг шүүхээс цагаатгасан. Делтор, Халет хоёрын давж заалдах гомдлыг шүүх энэ сарын 21-ний өдөр хүртэл авч хэлэлцэх юм. Хэдийгээр өнгөрсөн 6 дугаар сард болсон шүүх хурлыг даргалагч шүүгч Марк Тил хоёр шүүгдэгчийг татварын үйл ажиллагааны “ил тод байдлыг нэмэгдүүлэхэд .....маргаангүй.... хувь нэмэр оруулсан” хэмээн мэдэгдэж байсан ч тэдгээрт ял оногдуулсан юм. Тэднийг дэмжигчид шүүхэд давж заалдах гомдол гаргахад мөнгө цуглуулж туслах зэргээр ажиллаж байна. “Делтор болон Халет нарт оногдуулсан шүүхийн ял нь гутамшигтай шийдвэр байсан. Бид уг шударга бус шийдвэрийг цуцлах ёстой хэмээн үзэж байна. Үндэстэн дамжсан корпорациуд татвараас зайлсхийж байгааг илчилсний төлөө шүүхээс ял оногдуулахыг та зөвшөөрөхгүй биздээ” гэж Өр болон хөгжлийн Европын сүлжээний татварын зохицуулагч Тов Райдинг мэдэгдэв. Уг асуудал нь Европт “шүгэл үлээгч” нарыг хамгаалах эрх зүйн зохицуулалт дутмаг байгааг илэрхийлсэн хэрэг юм. Шүүх 6 дугаар сард Делтор, Халет нарыг “шүгэл үлээгчид” мөн хэмээн зөвшөөрсөн хэдий ч өнөөг хүртэл тэднийг хамгаалж чадахгүй байна. Энэ хэрэг сурвалжлагч, “шүгэл үлээгч” нарт анхааруулга боллоо хэмээн францын “Ле Монд” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Перин онцолжээ.

Эйпл, Икэа, Пэпси зэрэг олон улсын копманиудад Люксембург гэх жижигхэн улс нь ямар их татварын хөнгөлөлт үзүүлж байсныг Делтор, Халет нарын баримтууд илчилсэн. Эдгээр баримтууд илчлэгдсэнээр Европын холбоо олон улсын компаниуд Европын холбооны улсад татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох чиглэлээр яаралтай арга хэмжээ авч байна. Түүнчлэн Эйпл, МакДональдс, Амазон зэрэг компаниудыг шалгах болсон юм. Мөн уг асуудалтай холбооотой татварын хэлцлүүдийн талаарх мэдээллийг Люксембург Улс Европын холбооны гишүүн улстай солилцох тухай хууль батлахаар болов. Делтор, Халет нарыг бизнесийн нууцтай холбоотой баримт хулгайлсан, мэргэжлийн нууц задалсан хэрэгт буруутгасан ба уг хэрэгт 10 хүртэл жилийн ял оногдуулдаг аж.

Эх сурвалж: http://www.france24.com/en/20161212-luxleaks-whistleblowers-appeal-jail-sentence-luxembourg

Олон улсын Валютын сангийн захирал Кристин Лагард даваа гаригт шүүхэд дуудагдав

Парис. 2016.12.12 (www.nytimes.com). Кристин Лагард Францын Сангийн сайдын албыг хашиж байхдаа албан тушаалдаа хайнга хандаж хэдэн зуун сая еврогийн хөрөнгө шамшигдуулах боломж олгосон хэрэгт холбогдуулан Парисын шүүхээс дуудсан байна. Хэрэв шүүх Лагардыг буруутай гэж үзвэл 15000 еврогийн торгууль болон нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах юм. Түүнийг төрийн өмчийн Кредит Лайонес банктай холбоотой 2007 онд үүссэн асуудлыг шийдвэрлэхэд 430 сая ам.долларыг зарцуулсан асуудалд буруутгаж байгаа аж.

Эх сурвалж: http://www.nytimes.com/2016/12/12/business/international/christine-lagarde-trial-imf-france.html?_r=0

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА