ОХУ-ын Буриадын автономит улсын тэргүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг ил болжээ

A- A A+
ОХУ-ын Буриадын автономит улсын тэргүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг ил болжээ

ОХУ-ын Буриадын автономит улсын тэргүүн Алексей Цыденовын 2016 оны орлого өмнөх онтой харьцуулахад 200,000 рублиэр өсч, 3,5 сая рубль болсон байна гэж “Байкал24” мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.   Харин түүний эхнэрийн орлого 2015 онд 24,000 рубль байсан бол 2016 онд 4,1 сая рубль болж өсчээ.

2015 онд Цыденов 121,6 м2 байртай, түүний эхнэр LX470 автомашин, 57 м2  байртай гэж мэдүүлж байснаа 2016 онд огт байргүй, бас машингүй гэж мэдүүлсэн гэнэ.

Эх сурвалж: http://baikal24.ru/text/01-05-2017/rublei/