БНХАУ-ын Дээд шүүх хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ

A- A A+
БНХАУ-ын Дээд шүүх хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ

Өнгөрсөн лхагва гарагт кампанит ажил явуулж, хууль сахиулах салбар дахь авлигын болон бусад төрлийн зөрчлийг илрүүлэхээ БНХАУ-ын Дээд шүүх мэдэгдсэн байна.

Энэхүү кампанит ажлаа тэд 11-р сар хүртэл явуулж, иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг алдагдуулж буй авлигын хүчин зүйлсийг олж, илрүүлэхэд чиглүүлнэ гэж Дээд шүүхийн хууль сахиулах байгууллагын газрын орлогч дарга Ву Чаожун мэдэгджээ.

Түүнчлэн тэрээр нийгэмд тулгамдаж буй онц ноцтой асуудлуудад анхаарал хандуулж, хууль сахиулах үйл ажиллагааг засан залруулж, хэв журманд оруулан, зөрчигчдөд хатуу шийтгэл оногдуулна гэж хэлсэн байна.

Дээд шүүх нь хууль сахиулах салбарын асуудлыг эмх цэгцэд оруулах урт хугацааны механизм боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: http://www.ecns.cn/2017/04-20/254181.shtml