Модлав Улсад авлигын хэрэгт сэжиглэгдсэн гаалийн байгууллагын алба хаагчдыг баривчилсан байна

A- A A+
Модлав Улсад авлигын хэрэгт сэжиглэгдсэн гаалийн байгууллагын алба хаагчдыг баривчилсан байна

Молдав Улсын гаалийн газрын шалган нэвтэрүүлэхийн 12 албан хаагч авлигын хэрэгт холбогдоод байгаа талаар тус улсын Авлигын эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн байна.

Уг мэдээлэлд гаалийн албан хаагчид гаалийн хяналтын үйл ажиллагааг журмын хугацаанд үйлдээгүй, импортлогдсон бүтээдэхүүнийг дутуу шалгасан, хураамжийг буруу тодорхойлох зэргээр бүтээгдэхүүнийг хил нэвтрүүлж буй этгээдүүдэд тусласан байна гэжээ.

Тус улсын хувьд сүүлийн саруудад авлигатай тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, Молдав улсын Зам, тээврийн сайд асан Юрий Киринчук, Хөдөө, аж ахуйн сайд асан Эдуард Грама, Эдийн засгийн дэд сайд Валерий Трибой, мөн Кишинев хотын удирдлагуудыг эрүүгийн хэрэгт татжээ. Түүнчлэн, шүүгч, банкны ажилтан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагуудын албан хаагчдыг баривчилсан байна.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4225863