БНХАУ-ын Аньхой мужийн захирагч асан авлигын хэрэгт холбогдож, коммунист намаасаа хөөгджээ

A- A A+
БНХАУ-ын Аньхой мужийн захирагч асан авлигын хэрэгт холбогдож, коммунист намаасаа хөөгджээ

БНХАУ-ын Аньхой мужийн захирагч асан Чэнь Шулун зөрчил гаргаж, намаасаа хөөгдөж, албан тушаалаасаа огцорсон гэж Коммунист намын Сахилга бат шалгах хороо болон Хяналтын яамнаас хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Чэнь Шулун-тай холбоотой асуудлыг шалгах ажлыг намын дотоод хяналт шалгалтын газар өнгөрсөн оноос эхэлжээ. Шалгалтаар тэр албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож байсан нь тогтоогдсон юм байна.

Түүнчлэн намын Сахилга бат шалгах хороо уг асуудлыг шалгаж дуусгаад зөрчлийн талаарх мэдээллийг шүүхийн мөрдөн шалгах байгууллагад шилжүүлжээ.

БНХАУ-ын хувьд намын гишүүнтэй холбоотой зөрчлийн асуудлыг шалгаж үзээд зөрчлийн талаарх материалыг иргэний шүүхэд шилжүүлдэг тогтолцоотой ажээ.

Ийнхүү 2012 онд эхлүүлсэн Си Цзиньпиний авлигатай тэмцэх компанит ажил идэвхтэй явагдаж, төрийн олон албан хаагчид хэрэгт холбогдож, албан тушаалаасаа халагдаж, эрүүгийн хариуцлага хүлээгээд байгаа юм байна.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4225273