Испани улс мөнгө угаасан хэргээр HSBC банкинд ажиллаж байсан 7 хүнийг шалгаж эхэлжээ

A- A A+
Испани улс мөнгө угаасан хэргээр HSBC банкинд ажиллаж байсан 7 хүнийг шалгаж эхэлжээ

HSBC банк үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг задруулсан гэж нэгэн хүний олон нийтэд дэлгэсэн мэдээллийн дагуу мөнгө угаасан, залилан хийсэн гэх үндэслэлээр Испани улсын Дээд шүүх мөрдөн байцаалт явуулж, шалгахаар боллоо гэж өнгөрсөн пүрэв гарагт Рутерс агентлаг мэдээлсэн байна.

HSBC банк 2005-2008 онд Испанийн “Банко Сандантер” банкаар дамжуулан 74 сая еврог шилжүүлж, үйлчлүүлэгчиддээ өгч байсан ажээ.

Уг хэрэгт сэжиглэгдсэн 7 хүний дунд HSBC банкны хувийн хадгаламжийн үйлчилгээний газрын дарга асан Кристофер Меарес, Клив Банистер, удирдах зөвлөлийн дарга асан Петер Вилмер нар холбогдоод байгаа юм байна.

Үүнтэй ижил төстэй тохиолдол өмнө нь бас гарч байжээ. Тухайлбал, HSBC банкны мэдээлэл, технологийн ажилтнаар ажиллаж байсан Франц улсын иргэн Герве Фалсиана 2008 онд банкны үйлчлүүлэгчдийн бүртгэгдээгүй дансны мэдээллийг олон нийтэд дэлгэж байсан байна. Харин түүнийг компанийн нууцыг задруулсан хэргээр Швейцарийн эрх бүхий байгууллага 5 жилий хорих ялаар шийтгэжээ.

Эх сурвалж: https://www.occrp.org/ru/daily/6417-spain-probes-7-former-hsbc-managers-in-money-laundering-leak