ОХУ-ын Төрийн думын гишүүн Федоров Транспарэнси интернашэнл байгууллагыг албадан гаргах хүсэлтээ Ерөнхий прокурорын газарт өгчээ

A- A A+
ОХУ-ын Төрийн думын гишүүн Федоров Транспарэнси интернашэнл байгууллагыг албадан гаргах хүсэлтээ Ерөнхий прокурорын газарт өгчээ

“Нэгдмэл Орос” намаас нэр дэвшиж гарсан Төрийн думын гишүүн Федотов ОХУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулж буй Транспарэнси интернашэнл байгууллагыг ОХУ-аас албадан гаргахыг хүссэн хүсэлтээ Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн тухайгаа мэдээлсэн байна.

Мөн ОХУ дахь Транспарэнси интернашэнл байгууллагын тэргүүн “Би амрах бодолтой байсан боловч экс прокурорыг шалгах шаардлагатай боллоо” гэж фэйсбуук хуудаснаа бичсэн учраас түүнийг Авлигатай тэмцэх сангийн тэргүүн Навальныйгийн хамт шалгах хэрэгтэй гэж Төрийн дум дахь Хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих хорооны дарга Наталья Поклонская хэлжээ.

Гадаадын байгууллага, түүний мэдээлэгчид ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байж болохгүй бөгөөд тэд улс төр хийж, гэмгүй хүмүүсийг буруутгадаг гэж Федотов ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: http://tass.ru/politika/4268885