Бразилийн JPS компанийн менежер 2000 орчим улс төрчдөд хахууль өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөв

A- A A+
Бразилийн JPS компанийн менежер 2000 орчим улс төрчдөд хахууль өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөв

Бразилийн мах бэлтгэх үйлдвэр “JBS SA” компанийн удирдах түвшний албан тушаалтан улс төрийн 28 намын 1829 хүнд хахууль өгсөн гэдгээ байцаалтын үеэр хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр “Бид улс төрийн 28 намд мөнгө өгсөн, тэр мөнгийг 1829 хүн хоорондоо хувааж авсан” гэжээ.

Компанийн удирдах түвшний албан хаагч ийм мэдээлэл хийсний дараагаар хэд хэдэн ажилтан нь прокурорын байгууллагатай тохиролцоо хийсний үндсэн дээр хамгаалалтанд орж, мэдээлэл өгөхөөр болсон байна.

5-р сарын 17-нд JBS SA компанийн эзэн ах дүүс Бразил улсын Ерөнхийлөгч Мишэл Темер болон ерөнхийлөгч асан Дилма Русефийг огцруулах саналыг гаргасан, бага хурлын тэргүүлэгч асан Эдуарду Кунья-гийн амыг таглах зорилгоор мөнгө амлаж байгаа бичлэгийг тус улсын Дээд шүүхэд хүргүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Дээд шүүхийн шүүгч Эдсон Факин Ерөнхийлөгч Темерийг шалгах зөвшөөрлийг өгчээ. Харин Ерөнхийлөгч Темер байр сууриа илэрхийлж, “Би буруугүй, Куньяд мөнгө өгөөгүй. Аль болох түргэн шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2016 оны 8-р сарын 31-нд Бразилийн Парламентын гишүүдийн олонхийн саналаар Дилма Русефийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулж, түүний оронд дэд ерөнхийлөгч асан Мишэл Темерийг томилсон юм байна.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4267413