Дани улс авлигын хэрэгт холбогдоод байгаа хүнийг шилжүүлэн өгнө

A- A A+
Дани улс авлигын хэрэгт холбогдоод байгаа хүнийг шилжүүлэн өгнө

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Кын Хе-г тойрсон авлигын хэрэгт мөн холбогдоод байгаа Чхве Сун Силь-ийн охин Чон Ю Ра-г Даний Засгийн газар Өмнөд Солонгост шилжүүлэн, өгөхөөр болсон байна.

БНСУ-ын иргэн Чон Ю Ра-г шилжүүлэн өгөх шийдвэрийг Данийн Дээд шүүх эцэслэн гаргалаа гэж тус улсын прокурорын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

БНСУ Интерпол байгууллагад хүсэлт гаргаж, 20 настай Чон Ю Ра-г зарлуулж, 2017 оны 1-р сарын 1-ний өдөр Данийн Ольборг хотод байхад нь баривчилсан байна. Түүнийг шилжүүлэн өгөх асуудлыг Дани улсын прокурорын газар шийдвэрлээд байсан боловч тэрбээр шүүхэд давж заалдах хүсэлт гаргаснаар хойшлогдож байжээ.

Түүний эх Чхве Сун Силь залилангийн хэрэгт холбогдон, шалгагдаж байгаад шүүхийн шийдвэрээр 2016 оны 11-р сарын 3-ны өдөр баривчлагджээ.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4279042