Тунис улс авлигын эсрэг тэмцэл зарлаж, 4 хүнийг баривчилжээ

A- A A+
Тунис улс авлигын эсрэг тэмцэл зарлаж, 4 хүнийг баривчилжээ

Өнгөрсөн лхагва гарагт Тунис улс авлигын эсрэг тэмцэл зарлаж, бизнес эрхэлдэг 3 хүн,  гаалийн 1 ажилтныг баривчилсан гэж Аль-Джазира мэдээллийн агентлагаас мэдээлсэн байна.

Баривчлагдсан этгээдүүдийг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулахад санхүүжүүлсэн болон хээл хахуулийн үндэслэлээр баривчлан, шалгаж эхэлжээ.

Тус улсын Ерөнхий сайд Юсеф Шахед авлигатай эцсийг нь хүртэл тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.

Транспарэнси интернашэнл байгууллагын авлигын индэксийн судалгаагаар Тунис улс 170 улс орноос 75-р байранд жагсчээ.

Эх сурвалж: https://www.occrp.org/ru/daily/6503-tunisia-declares-war-on-corruption-arrests-four