БНХАУ-ын Гуандун мужийн амбан захирагчийн орлогч асан авлигын хэргээр насаараа хоригдох ялаар шийтгэгдлээ

A- A A+
БНХАУ-ын Гуандун мужийн амбан захирагчийн орлогч асан авлигын хэргээр насаараа хоригдох ялаар шийтгэгдлээ

БНХАУ-ын Гуандун мужийн амбан захирагчийн орлогч асан Лю Чжигэн тус мужийн Наньнин хотын шүүхээс 1,4 сая ам.долларын хахууль авсан хэргээр насан туршаараа хоригдох ял сонссон байна.

Түүнчлэн түүнийг төрийн албанд ажиллах эрхийг нь Шүүхийн шийдвэрээр насан туршаар нь хориглож, өмч хөрөнгийг нь хураасан ажээ. Шүүгдэгч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах эрхээсээ татгалзсан байна.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4298990