Авлигын хэрэгт холбогдоод байгаа Чхве Сун Силь-ийн охиныг батлан даалтад гаргалаа

A- A A+
Авлигын хэрэгт холбогдоод байгаа Чхве Сун Силь-ийн охиныг батлан даалтад гаргалаа

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Кын Хэ-г тойрсон авлигын хэрэгт холбогдоод байгаа Чхве Сун Силь-ийн охин Чон Ю Ра-г баривчлах хүсэлтийг тус улсын Прокурорын газар шүүхэд тавьсан боловч татгалзсан байна.

Чон Ю Ра-гийн хувьд прокурорын байгууллагын ажилтнууд түүнийг 2017 оны 5-р сарын 31-ний өдөр Амстердамаас Сөүлийн чиглэлд нисэх гэж байхад нь баривчилжээ. Түүнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг БНСУ-ын тал Дани улсад тавьсны үндсэн дээр шилжүүлэн өгөхөөр болсон гэж өмнө нь мэдээлж байсан юм. Өмнөд Солонгосын мөрдөн байцаагч нар түүнийг баривчлан, Пак Кын Хэ-д холбогдох авлигын хэргийн асуудлаар түүнээс мэдүүлэг авах хүсэлтээ шүүхэд уламжилсан боловч шүүхээс одоогийн байдлаар тэгж баривчлах нөхцөл төвөгтэй байна гэжээ. Чон Ю Ра нь асуудал гаргаж байгаад гэмшиж байгаагаа мэдэгдээд хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.