ХБНГУ болон АНУ дахь үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй гэх үндэслэлээр Кличкогийн эсрэг хэрэг үүсгэжээ

A- A A+
ХБНГУ болон АНУ дахь үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй гэх үндэслэлээр Кличкогийн эсрэг хэрэг үүсгэжээ

Киев хотын дарга Виталий Кличког хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гэх үндэслэлээр Украйн улсын Авлигатай тэмцэх товчоо хэрэг үүсгэсэн байна.

Тус товчооны мэдээлснээр түүнийг Эрүүгийн хуулийн хөрөнгө, орлогоо худал мэдүүлэх гэсэн зүйл заалттай холбогдох зөрчил гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тухайлбал, тэрбээр гэр бүлийн гишүүдийнхээ амьдардаг ХБНГУ-ын Гамбург хотод болон АНУ-ын Лос Анджелес хот дахь орон сууцаа мэдүүлээгүй болохыг сэтгүүлчид мэдээлжээ.

Виталий Кличкогийн хувьд өмнө нь мэргэжлийн боксчин байсан, харин 2014 оны 6-р сараас Украйн улсын Киев хотын даргаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4324756