Транспарэнси интернашэнл байгууллага ОХУ-ын болсон жагсаалд оролцсон хүмүүсийг баривчилсан явдлыг эсэргүүцжээ

A- A A+
Транспарэнси интернашэнл байгууллага ОХУ-ын болсон жагсаалд оролцсон хүмүүсийг баривчилсан явдлыг эсэргүүцжээ

Энэ сарын 12-ны өдөр ОХУ-ын Москва болон Санкт-Петербург хотод авлигын эсрэг жагсаал болж, уг арга хэмжээнд оролцсон мянга гаруй хүнийг баривчилсан байна гэж цахим хуудаснаа бичжээ.

Түүнчлэн, Транспарэнси интернашэнл болон түүний ОХУ дахь салбарынхан цагдаагийн байгууллагын баривчлах ажиллагааг эрс эсэрцгүүцэж байна. Учир нь, ОХУ-ын Үндсэн хуулиар иргэд тайван аргаар, зэвсэггүйгээр жагсаал цуглаан, уулзалт зохион байгуулах эрхтэй байдаг.

“Нийгэм дэх авлигыг устгах шаардлагатай байгаа учраас хүмүүс жагсаж байна. Тайван аргаар жагсаж байгаа хүмүүсийг баривчилж, шийтгэж болохгүй” гэж тэд эсэргүүцэж байна.

Эх сурвалж: https://www.transparency.org/news/pressrelease/transparency_international_condemns_the_arrests_of_anti_corruption_protesto