Панама улсын Ерөнхийлөгч асан-г 6-р сарын 20-ны өдрийг хүртэл түр саатуулах шийдвэр гарчээ

A- A A+
Панама улсын Ерөнхийлөгч асан-г 6-р сарын 20-ны өдрийг хүртэл түр саатуулах шийдвэр гарчээ

Панама улсын Ерөнхийлөгчөөр 2009-2014 онд ажиллаж байсан Рикардо Мартинели-г АНУ-ын Майами хотод байхад нь тус улсын шүүх баривчлах тухай шийдвэр гаргасан байна.

Түүнийг Панама улсын шүүхийн шийдвэрийн дагуу АНУ-ын Маршалын алба баривчилжээ. Тэрбээр өнгөрсөн оны 5-р сараас эхлэн Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан байна.

Рикардогийн хувьд 2015 оны 1-р сарын сүүлчээр эх орноо орхин оргон зайлжээ. Панама улсын эрх бүхий байгууллагууд түүнийг хууль бусаар тагнаж, чагнасан болон авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ.

Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр 21 жилийн хорих ял эдэлж магадгүй болоод байгаа юм байна.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4334086