ОХУ-ын Байгалийн чанад дахь гаалийн байгууллагын ажилтныг 3 жилийн хорих ялаар шийтгэж, торгууль оногдуулжээ

A- A A+
ОХУ-ын Байгалийн чанад дахь гаалийн байгууллагын ажилтныг 3 жилийн хорих ялаар шийтгэж, торгууль оногдуулжээ

Байгалийн чанад дахь дүүргийн шүүх авлигын хэрэгт холбогдсон Автомашины олон улсын постын гаалийн ажилтныг 3 жилийн хорих ялаар шийтгэж, нэмэлтээр 5,2 сая рублийн торгууль ногдуулж, гаалийн байгууллагад 3 жилийн хугацаанд албан тушаал эрхлэх эрхийг нь хаслаа гэж Дорнод Сибирийн бүсийн Тээврийн прокурорын газраас мэдээлжээ.

Тус тойргийн Чит дэх гаалийн 2-р хяналтын постын хяналтын ахлах ажилтанд холбогдох хэргийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290-р зүйлийн 290.3-р хэсгийг үндэслэн шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна.

Шүүх болон мөрдөн байцаалтын үеэр түүнийг 2013-2014 онд БНХАУ-аас ОХУ-д орж буй бараа бүтээгдэхүүнийг шууд хилээр нэвтрүүлж, хариуд нь 130,000 рублийн хахууль авч байсныг тогтоожээ. Тэрээр 50кг хууль бус бараанаас 1000 рубль авч байжээ. Хахуулийн мөнгийг түүний эхийн картанд шилжүүлж өгч байсан байна.

Одоогоор түүнийг хүүхдийнх нь нас 14 хүрэх хүртэл ялыг нь биеэр эдлүүлэхийг хойшлуулаад байгаа ажээ.

Иймэрхүү асуудлууд сүүлийн гурван жилд Байгалийн чанадад нэлээд гарах болжээ. Сүүлийн хоёр жилд гаалийн байгууллагын хоёр удирдах албан тушаалтан, 20 гаруй байцаагчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, шалгасан байна.