Европын холбоо авлигын эсрэг уриалга гаргалаа

A- A A+
Европын холбоо авлигын эсрэг уриалга гаргалаа

Европын парламентын Гадаад харилцааны хороо өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, нийгмийн цөөнх бүлгийн эрхийг зөрчдөг, шударга бус, ялгаврлан гадуурхах, улс төр, эдийн засгийн зөрчилдөөн үүсгэдэг тэрхүү авлигын эсрэг олон улсын үйл ажиллагааг хүчирхэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Энэ хүрээнд Европын холбооны гишүүн бус улс орнуудтай байгуулсан хэлэлцээрт авлигын эсрэг зүйл заалт нэмж оруулах саналыг дэмжин, авлигын эсрэг тэмцэл амжилттай хэрэгжиж буй улс орны авлигын эсрэг байгууллагатай хамтран Европын холбооноос хэрэгжүүлж байгаа төслүүдэд хяналт тавьж байхаар шийдвэрлэжээ.

Нэмэлтээр орсон заалтад авлигатай холбоотой асуудлуудад оногдуулах шийтгэлийн арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд хэрэв Европын холбоо дотооддоо зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, мөнгө угаах явдалтай тэмцэж чадахгүй бол авлигатай тэмцэх үйл хэрэгт тэргүүлэх байр суурийг эзэлж чадахгүйд хүрнэ гэж дурджээ. Энэхүү нэмэлтээр оруулах тухай тогтоолыг 9-р сард болох Парламентын хуралдаанаар хэлэлцэн, батлах юм байна.

Эх сурвалж: http://www.kuna.net.kw/ArticleDetails.aspx?id=2620035&language=en