Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгчид уулзлаа

A- A A+
Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгчид уулзлаа

Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ЭЗХАБ)-ын гишүүн орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудын дарга нарын 3-р уулзалт өнгөрсөн мягмар гарагт Азербайжан улсын Баку хотод зохион байгуулагдсан байна.

Уг уулзалтын арга хэмжээнд Азербайжан, Турк, Иран, Казахстан, Пакистан, Афганистан, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан зэрэг орнуудын авлигатай тэмцэх байгууллагын дарга нар болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга, Авлигын эсрэг олон улсын академийн захирал нарын төлөөлөгчид оролцжээ.

Уулзалтын арга хэмжээг нээж Азербайжаны Ерөнхий прокурор үг хэлж, мусальман шашинт орнуудын найрсаг хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, мусальманы орнуудын хоорондын улс төр, соёлын нэгдмэл болон хамтын ажиллагаа чухал байгааг онцлов.

Түүнчлэн, арга хэмжээнд оролцсон Авлигын эсрэг олон улсын академийн захирал Мартин Кроетнир авлигын эсрэг тэмцэлд академи олон улсын хамтын ажиллагааг чухалдаг болохыг онцлоод тус ЭЗХАБ-ын 10 гишүүн орны 6 нь тус академийн гишүүн гэдгийг дурдаад бусад улс орнуудыг гишүүнээр элсэхийг уриалсан байна.

Азербайжаны Ерөнхий прокурор бөгөөд хурлын арга хэмжээг даргалагч Захир Гаралов ЭЗХАБ Авлигын эсрэг олон улсын академитай цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх болно гэжээ.

Эх сурвалж: http://en.apa.az/azerbaijani-news/social-news/baku-hosts-3rd-meeting-of-heads-of-anti-corruption-organizations-and-ombudspersons-of-eco-member-states.html