Авлигын хэрэгт холбогдсон сайд нарыг чөлөөлнө

A- A A+
Авлигын хэрэгт холбогдсон сайд нарыг чөлөөлнө

Румын Улсын эрх баригч нам авлигын хэрэгт холбогдоод байсан Засгийн газрын гурван сайдыг чөлөөлөх шийдвэрийг баталсан байна. Тухайлбал, Шадар сайд бөгөөд Бүс нутгийн хөгжил, төрийн удирдлага хариуцсан сайд Севил Шайдех, Европын санг хариуцсан сайд Рована Плумб, Тээврийн сайд Александр Кук нарын хүмүүс чөлөөлөгдөх ажээ.

Өнгөрсөн сарын 22-нд Шайдехийг тус улсын Авлигатай тэмцэх байгууллага албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн тухай мэдээлж байжээ. Тухайн өдөр Ерөнхий прокурор уг хэргээр Плумбыг шалгах тухай хүсэлт гаргаж байсан байна. Тус улсын Авлигатай тэмцэх байгууллагын мэдээлснээр, эдгээр албан тушаалтнууд Дунай мөрний сав газарт орших арлын хэсгийг Телеорман нутгийн захиргааны байгууллагад шилжүүлэн өгч, улмаар хувийн компанид түрээслэх гэж байсныг илрүүлжээ.

Уг гэмт хэргийг үйлдэх үедээ Шайдех нь Орон нутгийн хөгжил, нийтийн захиргааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Плумб нь Байгаль орчны яамны сайдаар тус тус ажиллаж байсан байна.

Эх сурвалж