Авлигын хэргийг мэдээлсэн алба хаагчдыг Хөдөлмөрийн яам хамгаална

A- A A+
Авлигын хэргийг мэдээлсэн алба хаагчдыг Хөдөлмөрийн яам хамгаална

ОХУ-ын Засгийн газар тус улсын Хөдөлмөрийн яамнаас санаачилсан Авлигын хэргийг мэдээлсэн хүмүүсийг ажлаас нь халахаас хамгаалах тухай хуулийн төслийг дэмжсэн байна.

Тухайлбал, уг хуулиар албан тушаалтныг ажлаас нь халах, өөр албан тушаалд томилох, сахилгын хариуцлага тооцохдоо албан тушаалтны ёс зүй, ашиг сонирхлыг зохицуулах хороонд хянуулснаар ийм төрлийн шийдвэр гаргаж болох ажээ. Мөн уг асуудлыг хянан үзэхдээ прокурорыг оролцуулах юм байна. Түүнчлэн шинэ хуульд авлигын хэргийг мэдээлсэн хүний хувийн мэдээллийг хамгаалах, эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүйгээр үзүүлэх зэрэг асуудлууд тусгагджээ.

Эх сурвалж