Авлигын хэргийг шалгадаг бүс нутгийн мөрдөгч нар сургалтад хамрагдав

A- A A+
Авлигын хэргийг шалгадаг бүс нутгийн мөрдөгч нар сургалтад хамрагдав

Авлигын эсрэг Номхон далайн бүс нутгийн сургалтад Омбудсманы мөрдөгч, Аудитын газрын алба хаагч нар хамрагдаж, авлигын хэргийг мөрдөн шалгах чадвараа нэмэгдүүлсэн байна.

Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын алба (МБГХТА) ба Авлигын эсрэг бүс нутгийн сургалт сэдвээр 3 өдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж түүнд Омбудсман, Аудит, цагдаагийн газар зэрэг байгууллагаас 40 гаруй мөрдөгч хамрагджээ.

Тонга Улсын Парламентын дэд дарга Ту и афиту “Уг арга хэмжээнд сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх чиг үүргийг гүйцэтгэдэг Номхон далайн бүс нутгийн мөрдөгч нар оролцож байна. Хариуцлагыг ахиулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд олон талт хамтын ажиллагаа чухал” гэжээ.

“Энэхүү арга хэмжээнд оролцогчид мөрдөн шалгах ажиллагааг амжилттай явуулахад нэн шаардлагатай чадварыг эзэмших бөгөөд энэ сургалт цаашид тэдний ажил үүрэгт чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж МБГХТА-ны зөвлөх Мариа цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: http://matangitonga.to/2017/10/17/regional-anti-corruption-investigators-hone-skills

Колумб Улсад авлигын хэрэгт 156 албан тушаалтан холбогджээ

Колумб Улсын Ерөнхий прокурор Нестор Мартинез өнгөрсөн оны 7 дугаар сард ажлаа хүлээж авснаасаа хойш сенатор, засаг дарга, ерөнхийлөгчийн зөвлөх, амбан захирагч нарын 156 албан тушаалтны эсрэг эрүүгийн хэрэг нээжээ.

Түүнчлэн 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байсан, олон удаа Конгрессэд сонгогдсон гишүүд болох Муса Бэсэйл, Бернандо Видал нарыг баривчлан хорьжээ.

Гэрээ байгуулах зорилгоор Колумбын төрийн алба хаагч нарт олон сая доллар өгсөн гэх Бразилийн “Odebrecht” компанитай холбоотой авлигын хэрэгт тус улсын төрийн олон алба хаагч холбогдоод байна. 

Эх сурвалж: https://thebogotapost.com/2017/10/16/156-officials-corruption/