Ши Зиньпин авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдэв

A- A A+
Ши Зиньпин авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдэв

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Зиньпин Хятадын Коммунист намын их хурлыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн таван жилд авлигын эсрэг явуулсан компанит ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Авлигын эсрэг бидний тэмцэл тодорхой хэмжээгээр тогтон бий болж, хөгжлийг бэхжүүлж байна” гэжээ.

Ши Зиньпиний явуулсан кампанит ажлын хүрээнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд авлигын асуудлыг нарийвчлан шалгаж, өндөр түвшний албан тушаал хашдаг сая орчим хүнд сахилгын арга хэмжээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Эх сурвалж: http://www.aljazeera.com/news/2017/10/china-xi-vows-carry-anti-corruption-crusade-171018045437038.html

Парламентын гишүүдийн халдашгүй байдлыг цуцлуулна

“Улс орны авлигатай тэмцэх үйл ажиллагаанд парламентын гишүүдийн халдашгүй байдлыг хүчингүй болгох, авлигатай тэмцэх тусгай шүүх байгуулах нь чухал учраас үүнийг хэрэгжүүлнэ” гэж Украйн Улсын Ерөнхийлөгч Петр Порошенко хэлсэн байна.

Парламентын гишүүдийн шийтгэгдэхгүй байх нөхцөлийг баталгаажуулсан халдашгүй дархан байдлыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барьснаа тэрээр мэдээлжээ. Харин авлигатай тэмцэх тусгай шүүх байгуулах санхүүжилтийг 2018 оны төсөвтөө суулгасан байна.

Өнгөрсөн мягмар гарагт Киев хотод болсон 5000 гаруй хүний жагсаал нь парламентын гишүүдийн халдашгүй дархан байдлыг хүчингүй болгох, авлигатай тэмцэх тусгай шүүх байгуулах, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг шаарджээ.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4652144

Авлигын талаар мэдээлсэн албан тушаалтныг хамгаалдаг хуулийн төслийг Думд оруулжээ

ОХУ-д Авлигын талаар мэдээлсэн албан тушаалтныг хамгаалах тухай хуулийн төсөлд төрийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны нэгж, байгууллагатай холбоотой авлигын талаар ажил олгогч, прокурор болон бусад төрийн байгууллагад мэдээлсэн хүнийг хамгаалах арга хэмжээг тодорхойлжээ. Тухайлбал, авлигын талаар мэдээлсэн өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд тэдний эрхийг хамаалах ажээ.

Мөн тэдний шүүх ажиллагаан дахь оролцоог Шүүгч, хууль сахиулах, хяналтын чиглэлийн байгууллагын албан тушаалтныг хамгаалах тухай хууль, Хохирогч, гэрч болон шүүх ажиллагааны бусад оролцогчдыг хамгаалах тухай хуульд заасан нөхцөлийн дагуу хамгаалах юм байна. Түүнчлэн мэдээлэгчийн хувийн мэдээллийг нууцлах, эрх зүйн тусламж үнэ төлбөргүйгээр үзүүлэх тухай тусгагджээ.

Хуулийн төслийг ОХУ-ын Засгийн газар хэлэлцэж, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталжээ.

Эх сурвалж: http://tass.ru/obschestvo/4648217