Барилгын сайд асан хүмүүст шүүхээс ял оноолоо

A- A A+
Барилгын сайд асан хүмүүст шүүхээс ял оноолоо

Словак Улсад анх удаа төрийн өндөр түвшний албан тушаалтнууд авлигын хэргээр шийтгэгдсэн юм байна. Тус улсын Барилга, орон нутгийн хөгжлийн шинэ, хуучин сайд нар салбарын хууль тогтоомжийг сурталчлах 141 сая ам.долларын өртөг бүхий тендерийг намтай нь ойр харилцаатай компанид олгох ажлыг зохион байгуулсан хэргээр шийтгэгджээ.

Ерөнхий сайд Роберт Фикогийн Засгийн газарт 2006-2010 онд сайдаар ажиллаж байсан тэдгээр хүмүүс тендерийн зарлалыг зөвхөн нэг газар байршуулж, зарласны улмаас мэдээллийг нь авсан цорын ганц компани уг тендерт ялжээ. Хэрэгт шийтгэгдсэн сайд нарт хорих ялаас гадна тус бүрт нь 35,000 ам.долларын мөнгөн торгууль оноожээ. Мөн уг хэрэгт холбогдсон яамны дунд түвшний албан хаагч нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Дэлхийн эдийн засгийн форумын хийсэн нэгэн судалгаагаар хамгийн их авлигалд өртсөн орноор Молдав улсын дараа Украйн болон Словак улс тодорчээ.  

Эх сурвалж: https://www.occrp.org/en/27-ccwatch/cc-watch-briefs/7152-slovak-court-jails-former-ministers-for-corruption

Тажикистаны хотын иргэдийн хурлын хоёр төлөөлөгчийг шийтгэжээ

Тажикистаны Истиклол хотын иргэдийн хурлын төлөөлөгч Саодат Шарифзода, Равшан Хасанов, мөн Шарифзодегийн жолооч Акпар Исмоилов нарыг залилан, хахуулийн хэргээр шийтгэсэн байна. Шарифзодад 9 жил, Хасановд 5,6 жил, Исмоиловт 8 жилийн хорих ялыг тус тус оноожээ.

Шарифзода, Исмоилов нар сургууль, цэцэрлэгийн газрыг хувьчилж өгөхөд тусална гэж 200 мянган ам.доллар авсан боловч амлалтаа биелүүлэх зорилгогүй байсан гэж шүүх үзжээ. Хахууль өгсөн нэгэн иргэн тэднийг амлалтаа биелүүлэхгүй юм байна гэдгийг мэдмэгцээ хууль сахиулах байгууллагад хандсан байна. Шарифзода энэ тухай сонсоод танил Хасановт хандан хэргийг хаалгуулахаар Санхүүгийн хяналт, авлигатай тэмцэх байгууллагын алба хаагч нарт 2000 ам.долларыг өгсөн бөгөөд хэргээ нуун далдлахын тулд хахууль өгсөн гэх зүйл заалтаар нэмж яллагджээ.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагын гаргадаг судалгаагаар авлигад өртөлтөөр Тажикистан улс 2016 онд 175 орноос 152 дугаар байранд оржээ. Судлаачид тус улсад хахуулийн асуудал түгээмэл байдаг гэдгийг онцолсон бөгөөд нэгэн судалгаанд оролцсон Таджикийн иргэдийн 50 хувь нь төрийн үйлчилгээ авахдаа хахууль өгдөг гэсэн байна. Энэ нь уг судалгааны хамгийн өндөр үзүүлэлт болсон юм байна.

Эх сурвалж: https://www.occrp.org/ru/home/27-ccwatch/cc-watch-briefs/7154-2017-10-20-05-20-19