Таеквондогийн спортын салбар дахь авлигын талаар хамгийн олон гомдол ирдэг

A- A A+
Таеквондогийн спортын салбар дахь авлигын талаар хамгийн олон гомдол ирдэг

БНСУ-ын таеквондогийн спортын салбар нь бусад төрлийн спортоос  хамгийн олон тооны авлигын хэргийн гомдол хүлээн авдаг байна.  Тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын  яамны  Спортын авлигын хэргийн гомдлын төвд 2014-2017 оны 8 дугаар сарын хооронд 742 авлигын хэргийн мэдээлэл ирсэн хэмээн Солонгосын Эрх чөлөөний намын төлөөлөгч Квак Сан-до мэдэгджээ.

Яамны мэдээллийн сангаас үзэхэд нийт ирсэн гомдлын 559-ийг нь шалгаж дуусган, 122-ыг нь хууль сахиулах байгууллага руу шилжүүлсэн, эсвэл сахилгын хариуцлага тооцсон байна.  Таеквондогийн спортын төрлийн талаар 106, сагсан бөмбөг 71, хөлбөмбөг 63, мөн өвлийн спортоос уран гулгалт 22, мөсний хоккей 15, цанын спортын тухай 10 гомдол тус тус ирүүлжээ. БНСУ нь дөрвөн сарын дараа Өвлийн олимпыг өөрийн орондоо анх удаа зохион байгуулах гэж байна.

Солонгосын Спорт, Олимпын хороо нь саяхан хөрөнгө шамшигдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах, хүчирхийлэл, бэлгийн дарамт, хууль бус спортын сургуулийн элсэлт болон оноолт тааруулах гэсэн дөрвөн төрлийн зөрчилд оногдох ялын хэмжээг хөнгөлөхөөр дүрэмдээ өөрчлөлт оруулснаар асар их хэмжээний шүүмжлэлд өртөөд байгаа юм. Дээрх өөрчлөлтийн дараа 24 хүн өршөөлд багтахаар өргөдөл гаргаснаас 5 хүний насан туршийн хоригийг нь донгодох, эсвэл 5 жилийн тэнсэн харгалзах ялаар сольсон байна.

Эх сурвалж