Тайландын төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо мэдүүлж эхэлнэ

A- A A+
Тайландын төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо мэдүүлж эхэлнэ

Тайландын авлигын эсрэг шинэчлэлийн хорооноос авлигаас урьдчилан сэргийлэх ба хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, авлигыг таслан зогсоох болон авлигатай тэмцэх байгууллагууд гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд ажиллах санал боловсруулсан байна.

Эдгээрээс хоёрдугаар арга хэмжээ болох авлигаас урьдчилан сэргийлэх ажил нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж буй бөгөөд уг ажлын хүрээнд бүх төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлж байхаар шинэ зохицуулалтууд хийх төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар тус хороо нь хөрөнгө болон хөрөнгийн өөрчлөлт, үнэ зэргээ хэрхэн оновчтой мэдүүлэх талаар нарийвчлан судалж байна хэмээн Хорооны дарга Пантеп Кланаронгран мэдэгдэв. 

Төрийн албан хаагчид хөрөнгөө мэдүүлж эхэлснээр Тайланд улсын авлигын гол учир шалтгаан болох улс төрчидтэй хуйвалдахаас урьдчилан сэргийлж чадна гэж Ардчилсан намын дэд дарга үзэж байгаа аж. Хүн бүр өөрт болон өөрийн гэр бүлд нь ямар хөрөнгө бий талаар сайн мэдэж байдаг тул хөрөнгө, орлогоо мэдүүлэх нь зарим хүний айж байгаа шиг тийм ч хэцүү зүйл биш гэж тэр нэмж хэлжээ.

 Эх сурвалж

Энэтхэгийн залуу үе нийгмийн хамгийн эмзэг асуудлаар авлигыг нэрлэжээ

Жил бүр тус улс нь залуу үеийнхээ дунд нийгмийн асуудлууд, болж өрнөж буй үйл явдлуудын талаарх санаа бодлыг нь мэдэхээр судалгаа явуулдаг байна. Энэ жилийн судалгаагаар нийт оролцогчдын 26 хувь нь авлигыг хамгийн эмзэг асуудал хэмээн нэрлэжээ. Энэ тоо 2013 онд 42.6 хувь, 2016 онд 34 хувь байсан байна. Хоёрдугаарт ажилгүйдэл 19.3 хувиар оржээ.

Терроризм нь 16.8 хувиар дараагийн том асуудлаар нэрлэгдсэн бөгөөд өнгөрсөн онд оролцогчдын 24 хувь нь мөн ийм санал өгсөн байна. Сонирхолтой нь тус улсын хамгийн гол асуудал болох эмэгтэйчүүдийн аюулгүй байдал хамгийн бага санал авчээ. 

 Эх сурвалж