Литвийн Парламентын хоёр хороо Магнитскийн хуулийн төслийг дэмжжээ

A- A A+
Литвийн Парламентын хоёр хороо Магнитскийн хуулийн төслийг дэмжжээ

Литва Улсын Парламентын Гадаад хэргийн асуудал хариуцсан хороо өнгөрсөн пүрэв гарагт зарим орны иргэдийг нэвтрүүлэхийг хязгаарлах тухай АНУ-ын Магнитскийн хуультай адил хуулийн төслийг дэмжсэн байна.

Тус хорооны саналаар Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах ажээ. Тухайлбал, гадаадын улс оронд хүний амь насны эсрэг хүнд, онц хүнд гэмт хэрэг, түүнчлэн авлига, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нэвтрэх эрхийг 5 жилээр хориглох юм байна. Уг жагсаалтад нэмэлтээр Европын улс орнууд, Европын чөлөөт худалдааны холбоо, НАТО зэрэг байгууллагын зарим хүмүүсийг оруулах ажээ. Өнгөрсөн лхагва гарагт тус улсын Парламентын Аюулгүй байдал, батлан хамгаалах хороо үүнийг дэмжсэн байна.

Эх сурвалж

Авлигын хэрэгт холбогдсон Ерөнхий сайд асныг баривчлахаар шийдвэрлэжээ

Авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй Наваз Шарифыг баривчлах шийдвэрийг Пакистаны шүүх өнгөрсөн пүрэв гарагт гаргасан байна.

Өмгөөлөгчийн мэдээлснээр, авлигатай холбоотой байж болзошгүй гэж үзсэн хоёр хэрэгт Шарифыг баривчлах шийдвэрийг шүүх гаргасан гэжээ. Хэдэн долоо хоногийн өмнө Шариф болон түүний охин, хүргэний өгсөн өмч хөрөнгө итгэмжлүүлэх тухай баримт бичгүүд хуурамч болохыг шүүх тогтоосон боловч тэд гэм буруугаа хүлээгээгүй  байна.

Түүний хүүхдүүд Английн Виржин арлуудад эзэмшдэг оффшор компаниараа дамжуулан Лондон хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тухай мэдээлэл Панамын баримт бичигт гарч байсан юм. Үүнээс болж шүүх түүнийг “албан тушаалын шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлээр чөлөөлсөн билээ.

Эх сурвалж