БНХАУ ирэх онд авлигатай тэмцэх тусгай байгууллагатай болно

A- A A+
БНХАУ ирэх онд авлигатай тэмцэх тусгай байгууллагатай болно

Хятад Улс ирэх онд Ерөнхийлөгч Ши Жинпиний авлигатай тэмцэх кампанит ажлыг өргөжүүлэх зорилгоор авлигатай тэмцэх тусгайлсан хороо байгуулах хууль батлахаар ажиллаж байна.

Сахилга бат хянан шалгах төв хорооноос мэдээлснээр ирэх онд болох Хятадын парламентын жил тутмын хурлаар дээрх алхмыг хийхээр төлөвлөж байгаа аж. Тус хорооны шинэ дарга Зао Лежиний мэдэгдсэнээр шинээр байгуулагдах хороо нь авлигатай тэмцэхэд “өргөн хүрээний ялалт” байгуулж, албан хаагчид авлигын хэрэгт огт холбогдохгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэсэн байна. 

Шинээр байгуулагдах Үндэсний хяналтын хороо нь Сахилга бат хянан шалгах хороотой зэрэгцэн ижил эрх мэдэл, нөөц бололцоотой ажиллах бөгөөд бусад авлигатай тэмцэх нэгжүүдийг мөн өөртөө нэгтгэх юм. Тус хороо нь зөвхөн намын гишүүдээс гадна төрийн мэдлийн бусад байгууллагын албан хаагчдыг мөн шалгах эрхтэй байх аж. 2012 онд Ши Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш түүний нэрийн хуудас болох авлигатай тэмцэх тэмцлийн хүрээнд 1.4 сая намын гишүүд авлигын хэргээр яллагджээ.

Сахилга бат хянан шалгах хороо нь хэргийг шалгаж дууссаныхаа дараа яллуулахаар цагдаа, эсвэл прокурорт шилжүүлдэг бөгөөд олон улсын хүний эрхийн байгууллагуудаас хэрэг хүлээлгэхийн тулд нойр хасах зэргээр тамлан зовоох арга хэрэглэдэг хэмээн ихээхэн шүүмжилдэг.

Эх сурвалж