OECD судалгааны ажлууд хүлээн авч эхэллээ

A- A A+
 OECD судалгааны ажлууд хүлээн авч эхэллээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) 2018 онд зохион байгуулагдах “Авлига ба шударга ёс” форумд зориулан хөгжлийн бодлого боловсруулах, шударга ёс, сонгууль, ардчилсан засаглал, авлигатай тэмцэх зэрэг сэдвийн хүрээнд хийсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгаа болон эмпирикал судалгааны ажлуудыг 40-өөс доош насны хүмүүс болон магистр, докторын зэрэг авахаар суралцаж буй оюутнуудаас хүлээн авч эхэллээ.

Шилдэг судалгааны ажлуудыг шалгаруулахад шинэ сэдэв, судалгааны арга зүй зэргийг онцлон үзэх юм байна. Сонгогдсон судалгааны ажлуудыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд байршуулах бөгөөд судлаачид нь 2018 оны форумд судалгаагаа танилцуулж, илтгэл тавих эрхтэй болох юм. Судалгааны ажлаа 500 үгэнд багтааж 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор илгээх боломжтой ажээ. 

Эх сурвалж