БНХАУ шинэ систем хэрэглэж эхэлнэ

A- A A+
БНХАУ шинэ систем хэрэглэж эхэлнэ

Улс бүрийн иргэдийн итгэл даах түвшин өөр өөр байдаг билээ. Хойд Европын иргэдэд хамгийн их итгэж болмоор боловч АНУ, Бразил, Перу улсын иргэдэд итгэхэд бэрх гэж үздэг. Итгэл нь нийгэмд нэгэнт тогтсон бол удаан хугацаанд хадгалагдан оршсоор байдаг байна.

Хятадад сүүлийн жилүүдэд гарч буй өргөн хүрээнд тархсан, өндөр түвшний авлигын хэргүүд нь иргэдийн итгэл даах чадварын асуудлыг авч үзэхэд хүргэж байгаа юм. Энэ асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх үүднээс тус улсын удирдагч нар өндөр түвшний мэдээллийн сан, алгоритмыг ашиглан орчин үеийн аргаар 1.3 тэрбум иргэдийнхээ дунд “чин сэтгэлийн соёл”-ийг дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. 

Хятадын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ систем нь “Нийгмийн итгэл” нэртэй байх бөгөөд одоогоор боловсруулалтын шатанд байгаа аж. Уг систем иргэн бүр хэр итгэл даах чадвартайг нь тогтоон оноо өгөх юм байна. Өндөр оноо авсан иргэдийг урамшуулж, бага оноотойг хар жагсаалтад оруулах, эрхийг нь хязгаарлах зэргээр шийтгэл ногдуулна. Засгийн газар 2020 он гэхэд тус систем итгэл даах чадвар нь өндөр байсаар байгаа иргэд бүхий л талаар дэмжигдэж, харин итгэл эвдсэн бага оноотой иргэд нийгмийн бүх шат давхаргад хүндрэл бэрхшээлтэй тулгарах баталгаа болно хэмээн найдаж байна.

Одоогийн байдлаар хүний ямар зан чанар, үйлдэл итгэл даах чадварыг нь тодорхойлохыг тогтоох боломжгүй байгаа хэдий ч Засгийн газрын зүгээс иргэдийн татвар төлөлт, банкны мэдээлэл, замын хөдөлгөөнийн дүрэм зөрчсөн байдал зэрэг бүх төрлийн мэдээлэл цуглуулж нэгтгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд авлигатай тэмцэж байна

Афганистаны зүүн хойд бүс нутгийн иргэний нийгэм хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэдэд тулгамдаж буй чухал асуудлуудын талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэн, идэвхтэй хамтран ажиллаж байна.

Афганистаны Кундуз болон Пул-э Хумри бүс нутгуудад байрлах НҮБ-ын Тусламжийн төлөөлөгчийн газрууд орон нутгийн телевиз, сонинуудтай хамтран иргэдэд зориулсан сайн засаглал, авлигатай тэмцэх тэмцлийн талаарх олон хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байна. Хөтөлбөрүүд нь иргэдийг өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо хүргэхийг дэмжиж, уриалах зорилготой. Иргэдийн идэвх ч тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгаа аж. Хөгжил дорой, харьцангуй хаалттай нийгэмтэй тус улсын хувьд ийм арга замаар нийгмийн бусармаг үйлдэл, авлига хээл хахуулийн талаарх олон нийтийн хандлага, санаа бодлыг өөрчлөх нь үр дүнтэйд тооцогдож байна.

Эх сурвалж