Украйны Прокурорын газар авлигатай холбоотой 4000 орчим хэргийг шалгаж байна

A- A A+
Украйны Прокурорын газар авлигатай холбоотой 4000 орчим хэргийг шалгаж байна

Авлигатай холбоотой 4000 орчим хэргийг шалгаж байна гэж Украйн Улсын Хууль зүйн сайд Павел Петренко мэдээлжээ.

Тэрээр хэлэхдээ “Янз бүрийн хүнтэй холбоотой авлигын 4000 орчим хэргийг манай улсын прокурорын байгууллага шалгаж байна. Тэдний дунд олны танил хүмүүс ч бий. Тэднийг шалгахдаа ямар нэгэн пи ар болголгүйгээр эцсийг нь хүртэл явах ёстой. Хэрэв нэгжлэг хийж байгаагаа мэдээлэх юм бол тэр тухай хэвлэлд бичигдэх бөгөөд дараа нь тухайн хэргийг хэрэгсэхгүй болговол ард түмэн нөхцөл байдлыг зөв ойлгохгүй, шийтгэгдээгүй юм байна л гэж бодно” гэсэн байна.

Европын холбооны Хөрш орнуудын бодлого, европын холбоог өргөжүүлэх хэлэлцээрийн асуудал хариуцсан комиссар Йоханнес Ханы мэдээлснээр Украйнд авлигатай тэмцэх байгууллага байгуулагдсан, авлигын эсрэг хууль батлагдсан бөгөөд одоо улс орнууд түүний хэрэгжилтийн үр дүнг харахыг хүсч байгаа юм байна. Түүнчлэн ОУВС Украйны авлигын эсрэг үйл ажиллагааг удаашралтай байна гэж хэд хэдэн удаа шүүмжилж байжээ. Тус улсад суугаа ОУВС-гийн суурин төлөөлөгч Йоста Люнгманы хэлснээр Төв болон Зүүн Европын нутаг дэвсгэр дэх улс орнуудаас авлигын үзүүлэлтээр хамгийн муу үнэлгээг Украйн авчээ.   

Эх сурвалж