Украйнд авлигын эсрэг шүүх байгуулахыг сануулжээ

A- A A+
Украйнд авлигын эсрэг шүүх байгуулахыг сануулжээ

Олон улсын валютын сангаас олгогдох зээлийн нөхцөлдөө тэд Украинд авлигын эсрэг тусгай шүүх байгуулахыг сануулжээ.

Ийм тусгай шүүх байгуулах нь зүйтэй гэдгийг Украины  удирдлагад байнга сануулж байх хэрэгтэй бөгөөд тийм шүүх байгуулахдаа зүгээр нэг бүлгийн ажлын байр бий болгох бус Венецийн хорооны зөвлөмжийн дагуу байгуулах ёстой гэж Киев хотод суугаа Европын холбооны төлөөлөгч Хьюг Мингарелли хэлжээ. Украйн Улсад авлигатай тэмцэх нэгж байгуулсан үйл явцын тухай тэрээр үргэлжлүүлэн дурджээ.

Хэрэв Парламентын гишүүд Венецийн хорооны зөвлөмжийг үндэслэсэн хуулийн төслийг бэлтгэж бэлэн болговол авлигын эсрэг тусгай шүүх байгуулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ  Ерөнхийлөгч Порошенко өмнө нь илэрхийлж байжээ.

Эх сурвалж