Мяньмарын парламент авлигатай тэмцэх шинэ байгууллагынхаа бүтцийг баталлаа

A- A A+
Мяньмарын парламент авлигатай тэмцэх шинэ байгууллагынхаа бүтцийг баталлаа

Мяньмар Улсын Нэгдсэн парламент Мэдээллийн асуудал хариуцсан сайд асан Аюунг Ки-гийн тэргүүлсэн 12 гишүүний бүрэлдэхүүнтэй авлигын эсрэг хороог байгуулахыг санал нэгтэйгээр дэмжиж, баталсан байна.

Тус улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Хитин Киав Авлигын эсрэг хороог шинээр байгуулахыг зөвшөөрсөн тухай бичиг Парламентад хүргүүлжээ. Парламентын зарим гишүүд энэхүү байгууллага байгуулагдаж байгаатай холбогдуулан тэдний ажлыг үр дүнтэй байлгахад анхаарахыг хүсч, мөн өмнөх авлигатай тэмцэх байгууллагыг татан буулгасан эсэх эсвэл чиг үүрэг нь давхцаж буй эсэхийг асууж тодруулга авсан байна.

Шинэ хорооны гишүүнээр Мэдээллийн асуудал хариуцсан сайд асан Аюунг Ки, Ерөнхий аудитор асан Сое Тинт, Мөрөн шалгах тусгай газрын дарга асан Аунг Львин, Ерөнхий прокурорын орлогч асан Хан Нюунт, Гадаад эдийн засгийн харилцааны газрын дарга асан Миат Мат Сое, Ерөнхий прокурор асан Аюун Тан Минт, Ерөнхий прокурорын газрын прокурор, хуулийн зөвлөх асан Ай Ай Му, Цагдаагийн газрын дарга асан Зав Вин, Ерөнхий аудитор асан Ли Ли Твин нарын хүмүүс томилогджээ.

Эх сурвалж

Афганистан хөрөнгө, орлогын мэдүүлгийн тухай хууль баталлаа

Афганистаны Парламентын доод танхим хуралдаж, төрийн алба хаагчид хөрөнгийн мэдүүлэгтэй холбоотой Авлигын эсрэг хууль баталсан байна. Ийнхүү тус улсын Засгийн газрын олон улсын хурлын арга хэмжээн дээр хэлж байсан авлигатай тэмцэх амлалт биелэлтээ олж байгаа ажээ.

Уг хуулийн төслийг доод танхим хэлэлцэж, санал хураахад олонхийн саналаар 3 бүлэг, 16 зүйлтэй байхаар баталжээ. Хэлэлцүүлэгт оролцсон зарим гишүүд хуулийн төслийг Үндсэн хууль болон Шариатын хуулийг зөрчиж байна гэж шүүмжилсэн байна. Хуульд зааснаар Парламентын гишүүн, сайд, амбан захирагч, хотын дарга нараас эхлээд бүх түвшний төрийн албан хаагчид хөрөнгөө мэдүүлэх бөгөөд ингэснээр ил тод байдал хангагдана гэж үзэж байгаа юм байна. Зарим хууль тогтоогчид хувь хүний хөрөнгөтэй холбоотой мэдээллийг тэдний эсрэг ашиглан улс төрийн “сүрдүүлэг”-т оруулж болзошгүйг анхааруулан шүүмжилжээ.

Хуулийн төслийг Парламентын дээд танхим хянаж үзсэний дараа Ерөнхийлөгч нь батлах юм байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Афганистан улс хамгийн авлигажсан орнуудын жагсаалтын гуравдугаарт орсон юм.

Эх сурвалж